Их сонин байдлаар, их сонин кино үзлээ. Лаптопныхоо дууг хааж байгаад, үзэж байгаа киноныхоо ганц соундтракыг мр-гээр дахин дахин сонсонгоо үзлээ.
The Classic (2003)
Угаасаа ч солонгос кино байсан болохоор дууг нь сонсох шаардлага байгаагүй ч юмуу. Саб-тай байсын болохоор. Өмнө нь үзэж л байсан л даа. Магадгүй тэгсэн болоод ч тэр байх. Сонгосон ганц соундтрак нь яджуухад, We Can't Do Anything гэдэг нэртэй аяз нтр.

Үзэж байсан мөртлөө л анх үзэж байгаам шиг, нүдний шилээ дүүртэл уйлав. Сүүлдээ шилээ авч байгаад үзэв. Үзэж дууссаны дараа ширээгээр дүүрэн салфетка. Ядаж бас ханиад хүрсэнг ч хэлэх үү. Нус нулимс холилдоод. Кино нь ч гоё л кино л доо. Гол нь, киноны туршид ОН санагдаад болдоггүй. Тэгээл юу юугүй нулимс цийлэгнээд л ирэхийн.

Би боломж л олдуул "Хувь тавилан гэж байдаггүй!" гэж бахирдаг. Гэхдээ гол дүрийн залуу, бүсгүйнхээ бэлэглэсэн хүзүүний зүүлтний төлөө буцаж яваад хараагүй болдог. Энийг үзээд хэлдэг үгэндээ эргэлзмээр санагдсан ч, энэ залуу хараагүй болох хувь тавилантай байгаагүй гэж зөрсөн. Бүсгүй залуугаа дайнд явахад сандарсандаа, яахаа мэдэхээ байсандаа, бас өөрийгөө сануулж байхыг хүссэндээ л тэр зүүлтийг өгсөн байх. Энэ хэсэгт ач холбогдол өгөөд байгаа нь, би ОН-д юу ч дурсгаж байгаагүйдээ баярласандаа тэр. Хэрвээ би санаандгүйгээр, магадгүй өгснөө өдийд мартчихаад сууж байгаа юмны төлөө тэр хүн яваад, хараагүй болохгүйд сэтгэл хангалуун байгаадаа тэр.

Хараагүй болоод, гэр бүлтэй болоод ирсэн залуу нь "Чи яагаад хүнтэй гэрлээгүй юм бэ?" гэж асуухад бүр ч их уйлсан. Хэрвээ хэзээ нэгэн цагт ОН ирээд надаас ингэж асуувал би бас л тэр бүсгүй шиг чимээгүй л байна байх. Гэхдээ, тэр бүсгүй шиг уулзсаныхаа дараа хүнтэй гэрлэхгүй. Бас, энэ кинон дээрх шиг, тэр хоёрын хүүхдүүд нь бие биедээ дурладаг шиг романтиш юм бидэнд хэзээ ч тохиолдохгүй.

Хараагүй болдгийг нь мэддэг болоод ч тэр юмуу, "Бүсгүйгээ сүүлийн удаа харж байгаа нь энэ", "Бүсгүйнхээ бэлгийг сүүлийн удаа харж байгаа нь энэ" гэж шаналсаар байтал таарав. Тэгээд, би ОН-г хамгийн сүүлд хэзээ харлаа, тэр үедээ сүүлийн удаа харж байна гэдгээ мэдэж байсан бол гээд л бас наян бодол төрөв.

Бас, залуу үхэхдээ, өөрийнх нь чандрыг бүсгүй хийсгээсэй гэж хүссэн байдаг. Би л лав хэзээ ч ийм айшигтай юмыг ОН-д үлдээж чадахгүй. Тэгснээс, үхсэн гэдгээ харин ч нуугаад, хаа нэгтээ, хэн нэгэнтэй жаргалтай амьдарч яваа гэсэн бодлыг үлдээхийг хүснэ. ОН ч бас тэгнэ.

Зүгээр л, энэ киног үзээд ОН-г хараал идсэн ихээр санав.

2 comments:

Мишаа said...

oooooooooh ene eostoi goe kino shde zaluu ni bol zaa yariltguu za ;-)
Yasan ch yaaahuu kkkkkkkk

ollie said...

хэхэхэ, харин тэхх. ёстой хөөрхөн кино.