Чамайг дурлаж, хайрлаж, амьдарсны дараа
Би дурлаж, хайрлаж, амьдрах байж,
Эсвэл би чиний өмнө ч  юмуу.
Гэтэл хоёулаа зэрэгцэн төрчихөөд
Дэс дараагаа ололгүй мунгинасаар
Хэн нь ч дурлаж, хайрлаж, амьдарч амжсангүй.
Мартъя даа
Цаг хугацааг.
Маргаашнаас
"Ирээдүй" биш
"Ирэхгүй" гэх
Цаг тооллыг
Эхлүүлье.
Бүсгүй алган дээрх, хувь заяаны зураастай арьсыг хуулан хаяж, бурханд явууллаа. Түүнийг нь хүлээн авсан бурхан "Ингэлээ гээд чиний хувь тавилан өөрчлөгдөхгүй шүү дээ" гэхэд бүсгүй, "Гэхдээ л би ядаж алгаа харан, энд байсан хэдэн зураасны дагуу, чиний зохиосон төлөвлөгөөгөөр биш, өөрийнхөөрөө амьдарч байна гэх итгэлтэй байх болно".
Санаж байхын тулд тэмдэглээд үлдээчихье.

2012.12.12
2012.12.21

:)
Онийсон сүүмгэр согтуу нүдэнд
Орчлон танагдан үзэгдэнэ.
Зовлонг нь танасан хөлчүү харцанд
Зөвхөн жаргал л харагдана.
"Би чамд хайртай" гэж
Чамд захидал бичин суутал
Гэнэт чи дэргэд минь
Гараад ирлээ.
Цочсондоо би
Үзгээ хугалаад, цаасаа урчихав.
Гэвч энэ ердөө л
Төсөөлөл байж.
Одоо надад
Чамд хайртайгаа бичих
Цаас ч, үзэг ч үгүй.
Өөрт минь шүргээ ч үгүй атлаа
Өөрийг минь гэмтээчихлээ гэж боддог,
Дэргэд минь байх л юм бол
Дандаа өвтгөнө гэдэгтээ итгэчихээд,
Хол, хол, хол л бай гэсэн
Хөндүүр бодлыг өөртөө суулгахдаа
Хэнийх нь өвдөлтөөс илүү айсныг чинь
Хэлж мэдэхгүй ..,

Дурсамж гэдэг ердөө л, хэтэрхий эелдэгээр нэрлэгдсэн санах ойн чадамж ..,
Өөрөөсөө илүү харанхуй нэгнийг хайн,
Өчүүхэн ч болов дэргэд нь гэрэлтэх гэж
Өчнөөн жилийг үдэв.
Үнэндээ тэр нь
Үхлээс өөр хэн ч бишийг
Өнөөдөр л ойлгох.
Хуурмагаас үнэнийг ялгах гэж
Хуйхаа маажсан өдрүүдээ санахаас
Хөх инээд хүрнэ.
Харин одоо
Хорвоо гэдэг тэр чигтээ
Худалыг ойлгоод
Хэчнээн амар.
Амьдрал гэдэг
Амьд байхын нэр үү,
Аль эсвэл
Амьдаа мэдрэхийн нэр үү?
Аль нь ч байсан
Амьсгалаа сонсмооргүй.
Чи байхгүй байсан бол
Би байх байсан болов уу?
Үгүй л байх даа.

Эмэнд мансуурсан намайг
Хэн эмнэлэгт хүргэхэв,
Судсаа ханан зугаацахад
Хэн ирж боохов.

Цөхрөлд идэгдсэн намайг
Хэн ирж тайтгаруулахав,
Цөсөө хагартал гомдоход
Хэн чангаар тэврэхэв.

Чи байхгүй байсан бол
Би байхгүй л байх даа ..,
Чамаас надад үлдсэн нь
Ердөө л хэдэн яс,
Чангахан сэтгэлээ бариад
Ер уйлсангүй.
Үлдсэн яснуудыг чинь холбон
Оромж барьлаа өөртөө,
Үнэндээ үүнээс өөр
Орох газар олдсонгүй.
Салхинд хийсэн
Нүдэнд орсон шорооноос болж
Нулимс урсах-уй.
Гэтэл үнэндээ
Үхсэнийг чинь дуулгах гэсэн
Чиний чандарын үнс байж.
Далавчтай байснаа ор тас мартсан. Хэзээ нэгтээ, хайр сэтгэлээсээ болон газарт бууж, далавчаа тасдуулснаа санадаггүй. Хайр сэтгэл нь үгүйрэн одсон, харин тэр жирийн л нэг амьд явагч болсон. Үүнийгээ ч санадаггүй. Харин нэг л орой дал нь аймшигтай загатнаж эхэлсэн. Маажсан. Цус шүүртэл нь маажсан. Сүүлдээ махаа урж эхэлсэн. Нуруу нь хувцас өмсөхийн аргагүй хорсож эхлэхэд л тэр далавчтай байснаа гэнэт санаж эхэлсэн. Санаж эхэлсэн даруйдаа өвдөлтөөсөө таашаал авсан. Тэгээд л газрын амьдралын утгыг ойлгосон. Үгүйрсэн өнөөдөрт, өнгөрсөнд байсан бүхнээ алдсанаа санан, өвдөлтөөсөө таашаал аван алхах .., Төгсөх хүртлээ.
Snowing ..,
Хэрвээ "хувь тавилан" гэдэг зүйл байдаг бол, тэр нь, зовиуртайгаар цаг хугацааг туулж өнгөрөөх. Мэдээж "төгсгөл" хүртэл "төгсгөлгүй" үргэлжилнэ.
Алган дээр минь томоос том ус гүйлгэнэсэн бөмбөлөгүүд,
Ар тал дээр нь тодоос тод урт улаан сорвинууд,
Амжиж би чамайг харж чадах болов уу?

Smoking time ..,


Чиний тухай бодоогүй өдөр байгаагүй гэж худал хэлэхгүй
Чиний тухай бодож амжаагүй өдрүүд байсан.
Тэгэвч, тэр өдрүүд дуусна
Тэнд л, чиний тухай бодоогүй үдшүүд гэж байгаагүй.



Ная зурагдсан харааны шилний цаанаас (наанаас) ертөнцийг харах-уй.
Амьдралд гуниг нь яагаад их байдаг тухай
Алганд дуссан нулимс яагаад чичирдэг тухай
Амьсгалах бүрт зовлон яагаад мэдрэгддэг тухай,

Цөхрөл сэтгэлийг яагаад иддэг тухай
Цуурсан итгэлийг эвлүүлж яагаад болдоггүй тухай
Цуурай хүмүүсийг яагаад үнэмшүүлдэг тухай,

Үхэл хэн нэгнээс яагаад хамааралтай байдаг тухай
Үнсэлт болгон хайрыг яагаад мэдрүүлдэггүй тухай
Үдсэн дурсамж  бүхэн яагаад мартагддаггүй тухай,

Хэн ч надад яагаад
Хариулж чадахгүй байна вэ?





Далавчийг минь хайчлахдаа
Чи инээмсэглэж байсан,
Жаргалтай байхыг чинь хараад
Би ч бас инээмсэглэсэн.
Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Яагаад гэвэл миний дуртай кино чамд таалагддаггүй.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хэсэг хугацааны дараа тэр эргэн ирнэ.

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Гэхдээ би чиний дуртай киног чинь ойлгодоггүй шүү дээ???
Тэр: Тийм гоё киног ойлгодоггүйг чинь би уучилж байна.

Ахиад хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Чи миний хүндэлдэг хүмүүийг ойшоодоггүй.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хэсэг хугацааны дараа тэр ахиад л эргээд ирнэ.

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Гэхдээ би чиний хүндэлдэг хүмүүсийг тоодоггүй шүү дээ???
Тэр: Тийм хүмүүсийг ойлгох чадваргүйг чинь би уучиллаа.

Ахиад л хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Чи надад таалагдахгүй хувцаснуудыг өмсдөг.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хараал идсэн хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Би чамайг уучиллаа. Одоо явж болно.

Хайчилж хаясан чиний зургийн тасархайнууд
Хавиар нэг нэрийг минь чарлан гүйлдээд,
Хажуу айл бухимдан хаалга нүдэхэд нь
Хараал урсгасаар би буцаан эвлүүллээ.
Хайчилахаас урьд инээмсэглэн байсан зураг чинь
Харин одоо өөдөөс хачин чангаар мэгшээд,
Хэн нэгнийг ахин уурлуулахаас эмээн
Хэсэг хэсгээр нь үнс болгон шатаалаа.


Чиний мэддэг байсан
Чимээгүй турьхан охин
Одоо ч дотор минь
Оршсоор л буй.
Жижигхэн биеийг нь
Хүлж баглаад,
Цээжин доторх
Ганц хүний
Цонх үгүй
Гяндандаа хориод,
Өөрөө би
Хахир хүйтэн
Харгалзагч нь болж
Хувирсан болохоос.
Намайг үзэн ядаад, харахаас нүд нь хорсоод, миний тухай сонсохоос чих нь дөжрөөд байгаа хүмүүсээ, би та нарт хайртай. Учир нь, би хүмүүсийг надад дургүй байгаасай гэж үнэнхүү ихээр хүсэх болж. Хэр их олон хүн намайг зүхнэ, тэр тоогоор нь би тэднийг хайрлана. Нэрийг минь сонсоод чихээ тагла. Зураг руу минь нулим. Мессэнжэр, ФБ, өөр юу байдын, намайг игнор хийж болох бүх газартаа игнорд. Блогийг минь хэзээ ч шагайхгүй сайтуудынхаа жагсаалтад нэм. Миний тухай ярьсан хүний өөдөөс салаавч гарга. Олли гэж нэг пичка энэ хорвоод гэлдэрч байдгийг үгүйсгэ. Харин би энд, хийж буй үйлдлүүдээс чинь таашаал аванхан жарган сууя. Би та нарт дургүй шиг, би өөртөө дургүй шиг, та нар ч надад тэгж ханд. Харин, хавь ойрын минь, дэргэдээ байлгахыг хүссэн цөөн хэдэн хүн рүү минь миний нэрийг хашгичин архирахаа боль. Архирмаар байгаа бол яг энд, над руу архир. Тэр архиралт чинь надад яг л бэлэг шиг санагдана  : )
Уучлаарай гэж
Анх хэлэхэд чинь
Би баярласан.
Уучлаарай гэж
Хоёр дахиа хэлэхэд чинь
Би инээмсэглэсэн.
Уучлаарай гэж
Гурав дахиа хэлэхэд чинь
Би чам руу ширтсэн.
Уучлаарай гэж
Дөрөв дэхээ хэлэхэд чинь
Би нүдээ аньсан.
Уучлаарай гэж
Тав дахиа хэлэхэд чинь
Би чихээ дарсан.
Уучлаарай гэж
Зургаа дахиа хэлэхэд чинь
Би хаалга руу харсан.
Уучлаарай гэж
Долоо, найм, ес дэхээ хэлэхэд чинь
Би гараад явсан.
Уучлаарай гэж
Арав дахиа хэлэхэд чинь
Би тэнд байгаагүй.
Инээмсэглэл аажим замхарсаар
Санаа алдалт болж хувирахад
Ингэтлээ хол явж зүрхэлсэн
Өөрийгөө зүхнэ.
Гуч хүрэлгүй одохыг хүссэн
Арван долоотны хүслэн
Ингэтэл доромжлогдсоноо
Үл хүлцэнэ.

Жилээс жилд
Амьдраагүй амьдралаас минь
Жижгэрэн жижгэрсээр
Алслагдах хүмүүс.
Араас нь
Харуусал үл төрөх
Алдсандаа үл харамсах
Хямдхан хүмүүс.

Навчин дээр модны зураг байдын байна :)

Андрейд юм бүхэн байсан. Гэвч тэр энэ бүхнээ өөрийнхөө хайртай бүсгүй болох Кирагийн төлөө үгүй хийгээд, амиа хорлосон. Ер нь бол Кирагийн төлөө үхсэн.  Гэхдээ Леогоос болж. Надад ч бас “Андрей” байсан. Тэр миний төлөө үхээгүй ч, тэрний амьдрал нь надаас болж бараг л “үхсэн”.  Бас надад байсан “Лео”-гоос болж. Тэр ч бас үхэхийг хүсэж л байсан. Гэвч түүнд үхэж болохгүй “үүрэг” бий болчихсон болохоор л тэр амьд явдаг. Үхсэнээс ч бараг долоон дор.

Харин Кира өөрийнхөө хайртай залуу болох Леогийн төлөө бүхнийг хийсэн. Түүнийг амьдруулах гэсэн Кирагийн уйгагүй үйлдлийн хариуд Лео хэзээ нэгэн цагт түүнийг орхин явах өөр хэн нэгэнтэй учирсан. “Лео Коваленский-эм хүнээр тэжээж тэтгүүлсэн ЗСБНХУ-ын мундаг эр!” Лео өөрөө ингэж хэлсэн. Надад ч бас “Лео” байсан. Тэр ч бас миний хийсэн үйлдлийн үрээс намайг орхин явах хэн нэгэнтэй учраад явсан. 

Кирад амьдарч байгаа амьдрал нь хэзээ ч таалагдаж байгаагүй, тэр хэзээ ч тэрхүү  таалагдаагүй амьдралдаа уусан орохыг өөртөө зөвшөөрөөгүй.  Гэхдээ тэрээр, өөрийнхөө таалагдах амьдралыг олтлоо хэсэг хугацаанд тэр муухай амьдралд дүр эсгэн оролцсон. Надад ч энэ амьдрал хэзээ ч таалагдаж байгаагүй. Гэхдээ би өөр нэгэн сайхан амьдралыг хүлээсэндээ биш, Кираг бодвол арай бага “хувиа хичээгч” болохоороо бас л дүр эсгэн оролцсоор л явна. Би Кира шиг гэр бүлээ орхиж арай л чадахгүй. Тэгэхээр л би түүнээс арай бага “өөрийгөө бодогч”.

Кира тэнэсэн суманд өртсөн нь, хайртай залууг нь хэтэрхий их санагдуулах газраас зугтах гэсэндээ, бас өөрт таалагдах амьдралыг хайхаар явснаас болсон. Гэхдээ тэр өөрийн дургүй амьдралдаа хэчнээн ядарсан байсан ч бууж өгөөгүй. “Ялагдал хүлээгээгүй  ялгуулсан амьдрал байдаг, бас байх ч болно”. Харин би, надад цаг үргэж новшийн дурсамжуудыг минь сануулах тэр газарт итгэлтэйгээр үлдсэн. Тэгэхээр би арай бага “хувиа хичээгч” хэдий ч арай тэвчээртэй ч юм шиг. Кира энэ дэлхий дээр амьдарч болох арай өөр, өөрт таалагдах газрыг хайсан бол миний хувьд энэ дэлхий дээр хаана ч тийм газар байхгүй. Би эндээс явах болбол хэзээ ч тэнэсэн суманд өртөхийг хүсэхгүй байна. Бас ямар нэг өвчинд дийлдэх ч биш, эсвэл насанд дарагдах ч биш. Эндээс явах болбол зөвхөн би л өөрөө өөрийгөө эндээс чөлөөлөх болно. Тэр нь л жинхэнэ чөлөөлөлт байх болно. Тиймээс тэр өдрийг хүртэл би ямар ч өвчинг, ямар ч ганцаардлыг, ямар ч  тэнэсэн сумыг тэсэх болно. “Чи бол сайн цэрэг Кира Аргунова!

Би ч бас сайн цэрэг. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас чөлөөлөхдөө би ганцхан өгүүлбэртэй гэрээслэл үлдээнэ. Тэр нь,
“Миний үхэлд хэнийг ч буруутгахгүй байхыг хүсье.
                                                                                                Андрей Таганов”.
Гол дүрийн залуу надад гомдоллоно:
"Би чамайг тэврээд үнсэхэд, чи ч бас надад дурлах байсан,
Гэтэл намайг үл ойшоох өөрийгөө хар даа".
Хөөрхийлэлтэй тэр залууд би хэлнэ:
"Энэ бол жүжиг болохоос,
Амьдрал биш гэдгийг чи хэзээ ухаарах вэ?".
Хэнд ч анзаарагдалгүй амьдаръя гэсэн
Хямдхан хүсэл биелэж болдоггүй,
Хэний ч нүдэнд өртөлгүй өнгөрье гэх
Хөнгөн алхаа ч цуурайтаад байдаг,
Хоосон хөндий,
Хэтэрхий нимгэн, бас
Хөшиг үгүй
Хараал хүрсэн амьдрал.

Ахиад хэдэн намрыг
Зүрхээ зүсүүлэн угтаад,
Ахиад хэдэн намрыг
Зүрхээ тасдуулан үдэх бол?
Ахиад гэж үлдээгүй байгаасай гэх
Зүрхний уйлахыг сонсолгүй
Ахиад ирэхээ хүлээх
Зүрх эсгэх намрууд ээлжиндээ зогссоор.



Шингэж байгаа нар ойх цонхон дээр,
Шороонд дарагдан намирах хөшгөн дээр,
Цэвэрлээгүй удсан шалан дээрх тоосон дээр,
Цэцэг тавьсан тавцан дээрх хээн дээр,
Хуудас нь дутуу номын хавтсан дээр,
Хагасыг нь татсан тамхины хайрцаган дээр
Хаа сайгүй тодрох чиний дүр,
Харах тоолондоо санаа алдах, миний дүр.
Гэрлийн хурдаар амьдарсан амьдралд минь
Гэрэлтэй өдрүүд гомдмоор цөөхөн.
Гэнэт ирээд, ирсэн шигээ одогсдын
Гэгээн төрх санаанд үлдэхгүй.

Цусанд минь шингээстэй энэ солиорол хэзээ тайтгарахыг
Цөхөртлөө тэмцээд ч алга болохгүйг нь мэдсээр байж хүлээхийг,
Хүн биш байж хүний дүр эсгэн амьдрахыг
Хэзээ эцэслэхийг нь мэдэхгүй атал хүлцэхийг,
Төгсгөл нь үл харагдах тэвчээр хэрхэн тасрахыг
Тэсч үлдэхгүйгээ ухаарсаар байж энд байх.
1. "Бид" нар яагаад ийм хүмүүс юм бол? Цөөхөөн хэдэн бие биесээ мэдэрдэг, ойлгодог хэдий ч ойлгомжгүй, тодорхойгүй шалтгаанаар бие биедээ дургүй болсон, эсвэл хөндийрсөн, бие биесээсээ хол байхыг хүсдэг хэрнээ бас уулзахыг хүсдэг хүмүүс. Нэг нэгнээ мартсан, ахин хэзээ ч санахгүй юм шиг дүр эсгэдэг мөртлөө, жижигхээн, бяцхан өгүүлбэрт биесээ санасаар байгаагаа зөвхөн өөрсдөө л ойлголцох ганц үгээр илэрхийлэх.

2. Хэрвээ ахин уулзалдвал, магадгүй, ахиад л өөрсдийн үзэл бодол, өөрсдийн амьдралын хэв маягийг өмөөрөн муудалцахаа мэдсээр байж биесээ хайх. Зарим нэг нь үүнийгээ хэт сайн мэдэж байгаа болохоор, хүсэж байвч хайхгүй байх, харин зарим нэг нь цөхрөлтгүй хайх. Хайгдсан нэг нь олдохгүй байхыг хичээх. Тэгсэн атлаа нөгөөхөө хааяа хааяа санагалзах. Ойлгомжгүй.

3. Жинхэнэ "бид" тийм ч олон биш.

4. "Бид" шизотой хүмүүс. Бүгд. Өөр өөрийн гэсэн онцлог шизотой, ядаргаатай хүмүүс. Залхмаар. Өөрөөсөө ч залхмаар. Заримдаа, яагаад би "бид" биш "тэд" байж болоогүй юм бэ гэх харуусал төрөх. Гэхдээ заримдаа л ..,

5. "Би". Миний сэтгэлд тэр бусдаас илүү санагддаг. Би хэзээ ч тэрнийг бусад хэн нэгнүүд шиг амьдралаасаа харамсах зүйлгүйгээр явуулчихаж чаддаггүй. Магадгүй тийм ч болоод тэрэнд гомдож, бас бухимдаж чаддаг байх. Бухимдлаа дарах гэж тэнэглэлүүд үйлддэг байх. Тэнэглэлүүд маань түүнийг гомдоодог байх. Гэсэн ч би яаж ч чаддаггүй. Би шизотой амьтан. Гэхдээ, миний сэтгэлд илүү дотно санагдсаныхаа төлөө тэрний сэтгэл гомдох нь шударга бус. Яах гэж над шиг эрүүл бус хүнтэй таараав дээ гэж харамсах.

6. "Бид" тэнэг хүмүүс тул уучлалт гуйж чаддаггүй. Гуйхыг сэтгэл дотроо мянгантаа хүсэвч, хэзээ ч илэрхийлж гаргаж чаддаггүй арчаагүй мангар шизотой хүмүүс.

Уучлаарай л гэх гэсийн.
Тэвчин үлдэгч ..,




Хайчилахаас өөр аргагүй болсон,
Хаанаас эхэлж ургаж
Хаана үзүүр нь байгаа нь
Хачин ойлгомжгүй атлаа
Уртсаад л байх
Ширэлдсэн үс,
Амьдрал минь.

Хэн нэгэнд, "Баяртай" гэж хэлээд цэг тавьмаар. Гэтэл хуруу маань, цэгэн дээр бус, таслал дээр дарах ..,
Эргэлдэн байх,
Дахин дахин эргэж ирэх
Цаг хугацааны
Аль нэгтээх өнгөрсөнд
Төрөөд үхсэн "Би"
Өнөөдрийн өөрийгөө
Хөнөөхөөр ирэв.
Үзэн ядсандаа бус
Өширхөн зэвүүцсэндээ ч бус
Цаг хугацааны
Альхан ч хэсэгт төрсөн
Амьдарч чадахгүй,
Үхэж ч чадахгүй байх
Өөрийгөө чөлөөлөхөөр
Ирсэн нь тэр.
Би ч бас
Ирэх цаг хугацааны
Аль нэгэнд
Бий болох
Ирээдүйн өөрийгөө хөнөөж
Ирээдүйн өөртөө туслахаар
Эргэн ирнэ.
Тэр инээж байхдаа уйлж чаддаг
Тиймээс бүгд түүнийг уйлдаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа шаналж чаддаг
Тиймээс бүгд түүнийг шаналдаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа гуниглаж чаддаг
Тиймээс бүгд түүнийг гунигладаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа өвдөж чаддаг
Тиймээс бүгд түүнийг өвддөггүй гэж боддог.
Тэр хэзээ ч инээж байгаагүй
Түүнийг нь хэн ч мэддэггүй.
"Намар, намар" гэж
Шаагилдан буцахдаа шувууд
Надад нэг ширхэг өдөө
Ёр юм шиг үлдээдэг.
Үлдээсэн тэр өдөөр нь
Өвөл, хавар, зунжин
Өөд уруугүй сараачсаар
Гэнэт сэхээрэн өндийхөд
"Намар, намар" гэсээр
Буцаж явдаг.
Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгист
Шувууд нэг нэгээрээ живэн үхэж,
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгэрт
Одод нэг нэгээрээ харван одож,
Түүний нүдэн дэх хязгааргүйн гүнд
Хүмүүс нэг нэгээрээ унан алсарч,
Тэр бүх шаналанг харахгүй гэсэндээ
Тас аньсан нүдийг нь хүчээр нээлгэхдээ
Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.

Би "би" биш. Би урсан өнгөрдөг биш, тойрог даган эргэлдэж байдаг цаг хугацааны хаа нэгтээ амьдран байсан солиот эмэг, өвөгсийн хэн нэгний дахин эргэлдэн бий болсон биет.
Яг одоо би
Ээжийнхээ хэвлийд
Зүүдлэнхэн хөвж байгаа.
Яхир хөгшин амьдрал
Энэ мөрийг бичихийг минь
Хүлээнхэн суугаа.

Өчигдөрүүд
Сэрүүнээрээ хар дарсан
Амьдралын тасархайнууд.

Өнөөдрүүд
Маргаашийн хар даралтыг бэлтгэх
Бодит бус ертөнц.

Маргаашууд
Бодит бус өнөөдрийн
Үргэлжлэл.

Нар жаргаж байна ..,
Мэдэхгүй хүнийхээ тухай бичих. Мэдэхгүй хэрнээ яаж бичих үү? Гэхдээ л бичиж болно. Тэр хүний тухай бодлоо ч юмуу, тэр хүн тийм хүн байх гэсэн таамаглалаа. Гэхдээ би таамаглал муутай хүн. Ер нь ч мэдэхгүй зүйлсдээ нэг их таамаглал дэвшүүлээд байдаггүйн байна.

Day-тэй анх яаж уулзсанаа бол сайн санадаг. Их л халуун өдөр байсымдаг. Гэхдээ хэдэн оны, хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Day том цүнх барьчихсан, гэрт нь халуун ус тасарсан учраас өөр газар очиж усанд орох гээд явж байна гэж байсымдаг. Бид 2-н хоол идэх гэсэн газар хаалттай байсан учир нэлээн алхаж байж нэг газар, жөтгөр гэж, нэг тайланд ч билүү хоолны газар орсымдаг. Тэгэхэд миний бодож байсан зүйл, нэгд, учиргүй салгалаад байгааг минь анзаарчих вий дээ гэж бодсон. Миний гар солиотой салга юм болохоор, анх харж байгаа хүмүүс цочирдоод байдын. Хоёрт, өчигдөр уусан пийвний маань үнэр үнэртэж байгаа болов уу гэх бодол. Учир нь, би ганц шар айраг уусан ч хэдэн өдөр архидсан юм шиг надаас ханхалдаг. Тэгээд нэг л их чанга хип хоп дуу явсан газар хооллосон.

Энэ бүхнээс өмнө. Бүүр өмнөө, хэдэн жилийн өмнөөс би Day-г мэддэг байсан. Ердөө л нэг тийм хүн байдаг гэж мэддэг байсан. Түүнтэй урьд нь таарч л байсан гэх. Гэсэн ч би санадаггүй. Бас би түүнд дургүй байсан гэх. Тэрийгээ ч санадаггүй. Яагаад дургүй байсныг бол бүр чөтгөр бүү мэд. Нэг л өдөр Day над руу ФБ дээр найзын хүсэлт явуулсан. Бид 2 хоёулаа тэнд нэг тоглоом тоглодог байсым. Тэгээд л тоглоомон дээрээ хэн хэндээ нэмэр болоод л явж байсан. Тэгж байгаад мессэнжэрт нийллүү дээ. Яг сайн санахгүй байна. Тэгээд л ярьж эхэлсэн. Ярьж ч биш юмаа. Ойлголцож гэх нь зөв юм болов уу даа. Учир нь, Day ч надад дургүй байсан, би ч тэрэнд дургүй байсан \гэсэн\. Гэтэл бидний нэг нэгэндээ дургүйцэх шалтгаан нь, ердөө л хэн нэгэн ухаангүй хүний явуургүй яриа байсныг ойлгохдоо, хүмүүс ямар хачин байдгийг гайхаж байж билээ. За хачин ч юу байхуу дээ чааваас, өөрийгөө тэнэг аргаар үнэлүүлэх гэсэн арга ч юмуу даа.

Тэгээд л тэр нэг өдрийн хоолноос хойш Day бид 2 ойлголцож эхэлсэн. Гэхдээ, насаар бага ч тэр надаас хамаагүй "том" хүн болох нь харваас л илт байсан. Би бол яахав дээ, амьдрал гэдэг өртөөн дээр галт тэргээ хүлээн амьдарсан болж тоглож цаг нөгцөөж байгаа хүн. Тоглоомноосоо өөрийг нэх сонирхохгүй. Day-н амьдралд тохиолдсон зүйлс минийхтэй адил байж болох ч, Day-н дотор байгаа амьдрал минийхээс огт өөр байсан. Ямартай ч тэр, өдөр шөнийн хэзээд ч хамаагүй манайд ирээд хоночихдог согтуу найзыг маань миний өмнөөс загначихсан л юмдаг. Өөрийгөө өмгөөлүүлэх ямар гавъяатай хүн билээ би л гэж бодож суусан. ФБ дээр найз болтлоо би Day-н царайг санадаггүй. Найз болсон хойноо л зургуудыг нь хараад, нээрээ ийм хүн байсан ч билүү гэж бодогдсон. Ингээд бичихээр, тэр миний тухай мэддэгээс, би түүний тухай хамаагүй бага мэдэх юм. Заримдаа ч, тэр намайг өөрөөс минь илүү мэдээд ч байгаам шиг. Түүний бичсэнээс өөрийгөө олж харах.

"Уулзах ёстой хүмүүс уулзаж байж л дуусдаг". Ийм л байсан юм байлгүй дээ. Би хувь тавиланд итгэдэггүй. Гэхдээ, санамсаргүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Бид 2 санамсаргүй бие биенээ танихгүй байж нэг нэгэндээ дургүй болоогүй, бид 2 санамсаргүй бие биендээ дургүй байж уулзалдаагүй, бид 2 санамсаргүйгээр найзууд болчихоогүй гэдэгт итгэдэг. Нэг тийм, хүчтэй хүмүүс байдаг даа. Надад тийм 2 найз байдын. Харин 3 дахь нь Day болж амьдралд минь орж ирсэн. 30 жилд 3 дахь нь гэхээр, тийм хүмүүс асар цөөхөн. Тэр цөөхнүүд, дэргэд минь байгаа гэж бодохоор ..,
Би ер нь мартамхай хүн гэдгээ мэднэ. Гэхдээ өөрийгөө ийм аймшигтай мартамхай гэдгийг мэдсэнгүй. Эсвэл би мартамхай биш, амьдралд тохиож байсан зүйлс тийм ч чухал байгаагүйгээс санаанд маань үлддэггүй юм боловуу? ОН бол тусдаа асуудал. Тэрнийг бол угаасаа мартъя гээд ч чадахгүй. Гэхдээ, бараг л бүтэн 2 жил хамт амьдарсан залуу, бас бараг л 2 жил хамт амьдрах шахуу байсан залуусын тухай би одоо юу ч санадаггүй юм байна гэдгээ миний тухай бичсэн хүний тэмдэглэлээс хараад мэдлээ. Тэр тэмдэглэлээс л би тухайн үед тийм хүнтэй хамт байсан гэдгээ харж, хэзээ хаана юу юу болж байсныг гайхан гайхан унших. Үнэндээ тийм зүйлс надад тохиолдож байсныг би бүдэг бадаг болтугай ч санахгүй байна. Өөрийнхөө туулсан амьдралыг ор тас санахгүй, тэгээд тэрийгээ унших гэдэг үнэхээр гайхмаар, ангаймаар зүйл байдаг юм байна. Тэгээд бодлоо. Би ер нь нэлээд зөрүүд, юуг ч өөрийнхөөрөө хийдэг, өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр нэг их бууж өгөөд байдаггүй хүн. Энэ нь гэхдээ тэмцэгч гэсэн үг бишээ. Зүгээр л зөрүүд. Гэхдээ одоо нэг л зүйлд сайн дураараа бууж өгье. "Цаг хугацаа". Цаг хугацааг ийм мундаг юм байдым гэж төсөөлж байсангүй. Би гэхдээ, цаг хугацаа урсан өнгөрдөг биш, эргэлдэж байдаг гэж бодддог. Яг л Урсулатай адилхан боддог. Эргэлдээд л, эргэлдээд л. Гэхдээ тэр нь аймшигт эргүүлэг юм байна. Энэ аймшигт эргүүлгээс хэн ч гарч чаддаггүй болоод л бүгд үхдэг байх. "Зүүд ба улаан нулимс" гэдэг номон дээр, амьдрал мөнх биш байж үхэл мөнх байх нь шударга бус гэсэн утгатай юм байдаг санаж байна. Цаг хугацааны аймшигт эргүүлэг гэсэн мөнхийн юм байхад үхэл мөнхийнх байх нь арга ч үгүй биз. Цаг хугацаа гээч мөнх гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Би жижигхэн дүү нараа хараад, эд нар өнөөдөр яг энд ингээд л тоглож байснаа хэзээ ч санахгүй дээ гэж бодохоор л сонин санагдаад байдаг юм. Миний дурсамж 5 нас хавьцаагаас л алдаг оног байдаг болохоор би тэд нарыг том болоод энэ үеэ санахгүй гэдэгт нь тийм итгэлтэй байдын. Гэхдээ яагаад дурсамж, зарим хэсгийг ор тас санахгүй алга болгочихдог юм бол? Том болсон хойно болсон зүйлс том болсон санаанд маань үлдэж л баймаар юм. Тэгээд бас, яг ямарууд нь алга болоод, ямарууд нь шилэгдэж үлдээд байдаг юм бол? Шалгуур нь??? Үнэ цэнэтэйдээ юу, эсвэл мартахын аргагүй сэтгэл хөдөлгөсөн байдгаас уу, эсвэл өөр нэгэн дурсамжтай зайшгүй холбоотой болохоор тэсээд үлдээд байдаг юм болов уу? Гэхдээ худлаа л даа. Жишээ нь, 3 дугаар ангийн зохион бичлэгийнхээ гарчигийг би одоо ч санаж байна. Байдаг л нэг жирийн өдрийн, байдаг л нэг хичээлийн, байдаг л нэг гарчиг. Ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, ямар ч гэнэтийн зүйл байхгүй.

Дээр бичсэн, хамт амьдарч байсан залуусаа яг ямар хүмүүс байсныг, зураг нь үлдээгүй бол царайг нь ч санахгүй байх байсан шиг. Зан ааш, бие галбир, дуртай байсан зүйлс энээ тэрээ гээд л алийг нь ч санадаггүй. Ууг нь, таалагддаг, хайрладаг байсан болоод л хамт байдаг байсан баймаар. Би бүр үнэрийг нь ч санадаггүй юм байна. Их л үнэрч, үнэрийг тод санаж байдаг хүнсэн. Дурсамж, цаг хугацаа, ой санамж .., Бүгд надаас хөндлөнгийн зүйлс болчихож. Эрхбиш, амьдарч явсан, яваа маань үнэн л байлгүй дээ.
Инээмсэглэл тийм сайхан байдгийг урьд өмнө анзаарч байгаагүй ч юмуу. Эсвэл урьд өмнө нь тийм ... нэг тийм ... "хөөрхөн" инээмсэглэл харж байгаагүй ч юмуу. Эсвэл миний мэддэг байсан хүмүүс тэгж "хөөрхөн" инээмсэглэдэггүй ч байсан юмуу. Эсвэл би өөрөө тийм анзааргагүй ч байсан юмуу. Юутай ч, хараад л баймаар, харахаараа өөрийн эрхгүй дагаад инээмээр тийм "хөөрхөн" инээмсэглэл. Гэхдээ, тэрний инээмсэглэлийг харсан дороо тийм "хөөрхөн" гэж мэдрээгүйм шиг байгаан. Хэзээ хойно, нэг таалагддаг залуутайгаа сууж байгаад, тэрний өөдөөс ширтэж байгаад нэг л мэдсэн дотроо "Гэхдээ л чи тэрэн шиг хөөрхөн инээдэггүй" гэж бодож суугаагаа гэнэт ухаарах үедээ л тэрний инээмсэглэлийн "хөөрхөн"-ийг мэдэрсэн. Ммм, одоо л ойлголоо. Би нүдэнд дурлагч юм болохоор хүмүүсийн нүдийг нь л хараад, инээмсэглэлийг нь анзаардаггүй байсын байна. Харин тэрний инээмсэглэл нүднээс ч гоё байсын болуу, эсүүл тэрний нүднээс л гоё байсын болохоор тэгж тод анзаарсын болуу гэсссс :Р \гэхдээ ч тэр бас хөөрхөн нүдтэй хүн шүү\ =P


Зүүлт, тайлбар ..,

Би 19 настайдаа сохорчихсон. Гэв гэнэтхэн л. Намайг сохолсон зүйл хурц гэрэл байгаагүй. Харин ч, арайхийн бүүдийн харагдаж байсан бүрхэг гэрэл л байсан. Тийм гэрэлд сохрох заяатай л байсан юм байлгүй дээ. Өнөөдрийг хүртэл би хараа ороогүй хэвээр л. Харанхуй ертөнцдөө, намайг сохолсон өнөөх бүүдгэр гэрлийг төсөөлсөөр л явдаг. Эсвэл бүр хайрласаар ч юмуу. "Гэрэл" гэдэг үгийг зөвхөн түүгээр л төсөөлдөгтөө баярладаг байх. Тэр бүүдгэр гэрлийг хараад, хараагүй болсондоо хэзээ ч харамсаж байсангүй. Учир нь, тэр миний харсан хамгийн сайхан гэрэл байсан учраас, түүнээс өөр ямар нэгэн гэрлийг харах шаардлага байгаагүй учраас. Тэр гэрлийг нүдээрээ ахин харж чадахгүй ч, сэтгэл дотроо хором бүрд харж чаддаг байсны хүчээр өнөөдрийг хүртэл би өөр гэрлийг хүссэнгүй. Сэтгэлд харагдан буй гэрлээ даган алхахыг хүсэж байсан минь цөөнгүй. Гэвч алхаагүй. Алхаад очтол, бодолд буй гэрлээс маань хэтэрхий хурц ч юмуу, эсвэл хэтэрхий бүдэг гэрэл таарах вий гэхээс эмээнэ. Эсвэл бүр тэр гэрэл унтарчихсан байх ч юм билүү.  Тиймээс л, төсөөлөлдөө үлдсэн гэрлээр сэтгэлээ зогоон амьдраад дасчихаж. Гэрэл минь, намайг үгүй болсон цагт л чи бөхөх болно.

Хүмүүс намайг яагаад хараатай атлаа юуг ч анзаарахгүй амьдраад байдгийг ойлгодоггүйд тайлбар. Би хараагүйм үнэндээ.
Аз жаргал өөрөө л
Атганд минь гулсаад ороод ирсэн.
Алгандаа хэсэг барьж байгаад
Аажуухан доош унагасан.
Яаж би
Аз жаргал атгачихаад
Нулимсны гашууныг,
Ганцаардлын шорвогийг,
Сэтгэлийн гансралыг
Мэдэрч чадах юм бэ.
Чиний гитар над руу хараад санаа алддаг
Тэгмэгц нь би өөр хүнд атгуулчихдаг.
Хэн нэгний гарын дор
Гунигтайгаар тэр уянгалж эхэлдэг.
Тэвчимгүй дуу сэтгэл өвтгөхөд
Өөрийг чинь би зүхэж эхэлдэг.
"Өнгөрснөө эргэж хараад, харамсахгүйгээр амьдрах" чихшиг. Лаана биз. Өнгөрснөө эргэж хараад, хийсэн үйлдэлдээ, хэлсэн үгэндээ харамслаа гээд яахын. Тухайн үед өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийж, хэлсэн байж таараа ш д. Өнөөдрөөс өчигдөрөө шүүж болохгүй ээ. Хэрвээ тэгэхийн бол, өчигдөр байснаа үгүйсгэж байна гэсэн үг. Яахуу дээ, чи өчигдөр алдаа л биз. Гэхдээ чи өчигдөр, өнөөдрийн чи байгаагүй шүү дээ. Ирээдүйд юу болохыг тааж мэддэг зөгнөгчид байгаа биш. Байгаа хугацаандаа л өөрийнхөө зөв гэж бодсоныг хийсэн байж таараа ш д. Алдаа бол юу юм бэ. Юу ч биш. Хүн алдаанаасаа суралцана л гэж шаадаг. Шал худлаа. Хүнд юу тохиолдохыг хэн мэдлээ. Тэгээ тэр алдаа нь дахин дахин таараа ч уу, үгүй ч үү. Зүгээр л өнөөдрөөрөө, яг одоо өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар амьдарсаар дуусуул таарна. Хэзээ нэгэн цагт тохиолдож магадгүй, эсвэл бүр, хэзээ ч тохиолдохгүй зүйлийн төлөө өнөөдөр өөрийгөө бэлтгэх ямар хэрэг байна?
Зүрх минь
Хүрдэгсэн бол
Хамаг чангаараа
Хашгирахсан нэрийг чинь.
Магад тэгвэл
Чи сонсоод
Эргэж над руу хараад
Инээмсэглэх ч юм билүү.
Гэвч,
Чимээгүйхэн л,
Бүр өөртөө ч сонсогдохгүйгээр
Дотроо шивнэнэ.

Инээмээргүй,
Ямар нэгэн
Зуурдын болоод үүрдийн
Жаргалыг мэдэрмээргүй.

Догдолмооргүй,
Хэн нэгний
Үнэн болоод хуурамч
Хайрыг амталмааргүй.

Амьдармааргүй,
Хаа нэгтээх
Бодит болоод хийсвэр
Ирээдүйг хүлээмээргүй.
Хэзээ ч дэргэдээс чинь холдохгүй гэчихээд
Хэсэгхэн байгаад яваад оддог.
Ахин чамайг шаналгахгүй гэчихээд
Ахиад л ирээд зүрх эмтэлдэг.
Өнгөрснөөс чинь үүрд арчигдана гэчихээд
Өнөөдрийг хүртэл ирсээр байгаа,
Өөдгүй худалч
Есдүгээр сар ..,
"Чи сая инээмсэглэв үү?" гэж
Амьдрал надаас асуув,
Чимээгүйхэн толгой сэгсрээд
Инээмсэглэлээ ардаа нуув ..,
Гипсээр тоглов .., :D


Энэ их өвдөлт
Хаанаас гараад ирэв ээ?
Мартсан гэж өөртөө итгүүлсэн
Мартагдаагүй өнгөрснөөс үү?
Туулаагүй гэж өөрийгөө хуурсан
Туулсан өчигдөрөөс үү?
Ирэхгүй гэж өөртөө бардамнасан
Ирсэн өнөөдрөөс үү?
Санахгүй гэж өөрийгөө тайтгаруулсан ч
Санасан өдөр бүрээс үү?


Төрсөн өдрийн мэнд! Амьдралдаа, ганц л чамайг хайрлаж, харин хангалттай олон хүнд дурлаж явсан гэчихвэл олон хүн гомдох л байх. Гэхдээ үнэн нь л тэр. Үнэн яагаад дандаа хүмүүсийг гомдоож байдгийг мэдэхгүйм.

Цаг хугацаа  ..,

Би чамд хайртай хэвээрээ л.
Би
Халдвар тараагч.
Хайрын
Халдвар тараагч.
Ерөндөг үгүй
Халдвар тараагч.



Хөшиг мултраад уначихаар нь тюль дээрээ ийм л юм хийх шив :Р





Наадам салют.



Худал хуурмагийн ертөнцөөр
Хууртаагүй мэт алхална.
Хууртсанаа мэдэн өвдөвч
Мэдээгүй мэт инээмсэглэнэ.
Өвдөлттэй инээмсэглэл хөндүүр ч
Өөрийгөө тарчлаан инээнэ.
Ирваа зүүднүүдээ бичдиймүү.

Ирваа зүүд #1
Би Жексоны 60 насны төрсөн өдөр дээр очиж байна гэнээ. Нэг жижгэвтэр өрөө, өрөөнд нь нэг намхаан тайз шиг юм засчихсан, цаана нь "60 насны ойн мэнд" нтр гэсэн бичигтэй. Нэг их олон хүнгүй. Би үүдний хавьцаа зогсож байлаа. Жексон ирсэн бүх хүмүүстэй гар бариад л наашаа дөхөж явна. Би тэр хооронд нь "Ингэхэд Жексон хэдэн настайдаа үхлээ?" гэж бодоод байгаам. Тэгээд над дээр ирэхээр нь өөрийгөө хэн гэж хэлнээ гэж хальт сандарч байтал нөгөөх чинь ирснээ, "Өөрөө Ollie May байхаа?" гэдийн ашгүй. Тэхээр нь, оо тийн тийн, энээ тэрээ гэжийтал утас дуугараад сэрээчихсэн. Утсаар ярьчихаад буцаад унтсан чинь ашгүй үргэлжлүүлж зүүдлээд. Ахиад л нөгөө газартаа ахиад л Жексон над руу дөхөж ирээд, "Олли гэсэн байхаа тээ түрүүн уулзахад?" гээд. Би тэр хооронд нь нь "Намайг Ollie May гэж байгааг бодоход бид 2 facebook-ээр танилцсын байх даа" гэж бодох :Р Тэгээд ахиад утас дуугараад бандан тас.

Ирваа зүүд #2
Утас дуугарсаны дараа эргэж унтаад. Зүүдэнд хүүхдийн баяр болж байнаа. Парк дээр л бололтой. Бөөн хүмүүс. Би нэг байшин руу ортол яагаад ч юм гандан болчихын. Дотроо бөөн бурхан эдэртэй. Тэд нарыг нь хараад зогсож байтал миний хажууд 7 орчим настай нэг охин, "Хөөх, энд ааруул байна" гэснээ бурханы өмнө тавьсан байсан нэг жижигхээн хуруун ааруулыг авчихын. Би тэгэхээр нь хэллээ, "Бурханы өмнө тавьсан юм авч болдоггүймаа. Бурхан уурлана шүү" гээл хэлж дуусаагүй байтал гэнэт газар хөдлөөл, нөгөө гандан чинь нураад л, бөөн мод чулуу дээрээс нурж ирээд л. Хүмүүс зугатаад л. Би ч гүйгээд л. Яг модонд дарагддагийн даваан дээр л арай гэж бултаад л зугтаад байлаа. Тэгж байгаад, нэг нүхний амсар дээр ирлээ. Тэрийг л даваад гарчихвал цаашаа нэг их айгаад байх юмгүй. Тэгтэл тэр амсар дээр шат тавиад, хүмүүсийг гаргаж байсан залуу гэнэт шатаа хурааснаа, "Энд байгаа хүмүүсийг гаргаж болохгүй гэсэн тушаал надад ирсэн" гээд гүрийгээд болдоггүй. Элдвээр гуйж байгаад арай гэж гарлаа. Тэгсэн нүхний цаана бөөн буу шийдэм үүрсэн цэргүүд. Би гайхаад л. "Энд чинь дандаа л хүүхдээ баярлуулах гэсэн жирийн хүмүүс явж байгаа ш дээ ууг нь" гэж бодоод л. Тэгээд арай гэж тэндээс холдлоо. Тэгсэн чинь гандан нурах үеэр би бэртээд, миний зүүн гар 2, баруун гар 3-хан хуруутай үлдчихсэн байхын. Бусад нь мухар болчихсон. Тэгээ хэдийдээ ч эдгэчихсэн юм, ямар ч цус нтр байхгүй. Гэнэт ахын найз нэг залуу гараад ирлээ. Тэрэнтэй хамт нэг кафед ороол суулаа. Зөөгчөөс нь үхтлээ ичээл, нөгөө мухар хуруунуудаа ханцуйдаа нуугаад л суулаа. Тэгсэн ахын найз, "Санаа зоволтгүй ээ, бээлий өмсөөд л явна биз. Харин битгий хуруу залгуулаарай. Би нэг удаа хөлөндөө хуруу залгуулсан чинь сүүлдээ 2 салаа болчихсон гээл 2 салаатай хөлийнхөө эрхий хурууг харуулахын. Удалгүй тэр залуугийн утас дуугараад, манай найз надтай ярих гэсийн гэнээ. Би утасыг нь аваад л ярих гэсэн чинь 3 хуруугаараа барьж чаддаггүй, алдахаа шахаад. Тэгээд бодож байгаам, "Гуравхан хуруутайдаа хурдан л дасахгүй бол болохгүй юм байна даа" гээл. Тэгж байтал гадаа барилга барьж байгаа чимээнд сэрчихсэн. Хамгийн түрүүнд хуруунууд маань бүтэн байгааг хараад үхтлээ баярласан.

Ирваа зүүд #3
Би 19-р зуун ч юмуу даа, тэр хавьцааны үеийн, нэг ядуу эрэгтэй хүүхэд байхын гэнээ. Тэгээд нэг шинэ багаж бүтээсийн байх. Сүх шиг ч юмуу даа. Тэгээд тэрийгээ бүтээчихээд, хүмүүст үзүүлэх гээд, үзүүлэхээсээ өмнө, өөрөөсөө өмнөх үеийнхний хийсэн багажны музейг үзээд явжийтал баахан хөгшин хүмүүс намайг "Энэ үнэхээр л зохион бүтээгч юм бол үхсэнээ хийгээд эд нарыг үзээд яваад байгаан. Санаа л хулгайлагч юм бишүү" нтр гээд байхын. Би тэгээл баахан хүмүүсийн өмнө гараад, өнөө багажаа тайлбарлаад л, тэгснээ "Та нар миний бүтээсэн зүйлд дургүй байгааг чинь би ойлгож байна, учир нь та нар над шиг жижигхэн хүүхэд ийм зүйл бүтээчихсэнд атаархсандаа л тэр" гэж хэлтэл, зарим хүн миний талд орж орилолдоод, нөгөө хөгшчүүл намайг зүхэж орилолдоод, тэр орилооноос ч болсон уу, бүрмөсөн сэрчихсэн.

Ирваа зүүд #4
Нэг найз маань Америк элчинд ажилдын гэнээ. Тэгээд хүнтэй гэрлэхээр болж. Гэрлэх гэж байгаа залуу нь аймаааар том биетэй, аймааааар өндөр, тэгээ жаахан хөгшиндүү, гэхдээ дажгүй царайтай хүн байхын. Тэгтэл эгч надад "Би америк элчинд ярилцлаганд орох гэсийн. Гэхдээ виза авах гэж биш, зүгээр л виза хүсэж магадгүй гэсэн ярилцлаганд. Тийм ярилцлаганд ороход хорооны тодорхойлолт хэрэгтэй байдын болуу асуугаад өгөөч" гэхийн. Би ч нөгөө найзынхаа ажил дээр очоод залгалаа. Тэгсэн она "За би хэдхэн минутын дараа чамтай уулзаад хэлээд өгий" гээд утсаа таслангуут хуримын ая яваад л, нөгөө найз маань нэг эрэгтэй хүний гарыг түшчихсэн гараад ирэхийн. Би хальт гайхаад л. "Юу юугүй хуримаа хийх гэж байж юун ч утсаа авах завтай юм бэ дээ" гэж бодоод л. Найз маань хуримаа хийж байж бариу хар өмдтэй, тэгээд эрэгтэй сорочка, эрэгтэй пиджактай өмсчихсөн байхын. Гэрлэх гэж байгаа хүнийхээ хажууд хэтэрхий жижигхэн харагдаад л. Би дотроо бодож байгаам "Найз маань харах царайны энэ залуудаа хайргүйн байна даа, яах гэж гэрлээ юм бол доо" гэж. Удсан ч үгүй найз маань над дээр хүрч ирснээ, "Хорооны тодорхойлолт хэрэгтэй байдымаа" гэхээр нь би ч эгч рүү утасдаж хэллээ. Тэгээд маниус цайллага энэ тэрд нь орох гэж гараад, хадуураад, 30-нд болох ангийханы уулзалт болоод яваад өгсөн.

Төрөхдөө л би ээждээ
Үхэх эрхээ хураалгачихсан ..,
Чамайг бодохдоо
Би, худлаа ч гэсэн гунигладаг,
Үгүй бол, чи гомдчихно.

Чамайг тэвррэхдээ
Би, худлаа ч гэсэн эрхэлдэг,
Үгүй бол, чи гомдчихно.

Чамайг үнсэхдээ
Би, худлаа ч гэсэн санаа алддаг,
Үгүй бол, чи гомдчихно.

Чамайг гомдоохгүй гэсэндээ
Дүр эсгэсээр байгааг
Чи мэдчихвэл,
Бас л гомдоно.
Чи анзаарахгүй,
Үгний минь ёжтойг,
Шүдний минь муруйг,
Хацрын минь хонхорхойг,
Нүдний минь хурцыг.
Би явчихна,
Тэгмэгц,
Чи хүн бүрээс
Ёжтой үгийг минь,
Муруй шүдийг минь,
Хонхорхой хацрыг минь,
Хурц нүдийг минь
Олж харна,
Хармагцаа санааширна.
Инээмсэглэх бүртээ
Зүрхэнд чинь шинэ шарх нэмэгддэгийг,
Шархаа нуух тусмаа
Өвдөлт чинь хэчнээн даамжирдагийг
Мэдэрсээр байж
Чиний л инээмсэглэлийг хармаар.
"Амьдрах ёстой" гэхэд нь би өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, дуулгавартайгаар амьдарсаар ирсэн. Гэхдээ, яаж амьдрахыг минь заахыг зөвшөөрөөгүй. Би хэлснийг нь л хийсэн, харин яаж хийхээ өөрөө мэдсэн.

"Шантрах ёсгүй" гэхэд нь би үгэнд нь орсон. Би огт шантраагүй. Гэхдээ шантрахгүй байх нь тэмүүлэх, давшихын нэр гэж би бодоогүй. Тиймээс, би юунд ч зорилгүй, зүгээр л шантрахгүй байсан.

"Жаргалтай байх ёстой" гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ, жаргал гэдэг үг бидний хувьд ямар ялгаатай байхыг тэд өөрснөө тооцоолоогүй. Би өөрийнхөөрөө л жаргаж байна.

"Ирээдүйгээ бодох ёстой" гэхэд нь би хаа байгаа нь мэдэгдэхгүй тэр ирээдүйн тухай томоотойгоор бодсон. Гэхдээ, бидний хэний ч хувьд ирээдүй гэдэг үхлээр хязгаарлагдахыг тэд бодоогүй нь миний буруу байгаагүй. Миний ирээдүй үхлээр төсөөлөгдсөн нь миний буруу биш байсан.

"Хүн шиг байх ёстой" гэхэд нь би үгийг нь дагаж хэзээ ч амьтан шиг байгаагүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө байгаа хэв маягийг л "хүн шиг" гэж үзээд, бусдыг нь буруу гэж боддогийг би тэдэнд хэлж байгаагүй.

Эцсийн эцэст, би тэдэнд, хүн төрөлхтөнд, надад зааж сургаад байгаа, намайг сургахыг хүсээд байгаа хэнд нь ч "Би ЁСТОЙ гэдэг үгийг үзэн яддаг" гэдгээ хэлээгүй, дүрэмдээгүй. Би харин ч жинхэнэ, мөрөөрөө л амьдарч байна.

Чөтгөр та нарыг аваасай ..,




"Хүүхэд" л байж дээ чааваас ..

Өнгөрсний дундуур
Дурамжхан ч хэдий
Инээмсэглэн алхана.
Гар шүргэх төдийд
Өөрчилж болох ч
Юунд ч эс хүрнэ.
Ийм өнгөрсөн
Надад байгаагүй бол
Ийм инээмсэглэл
Өнөөдөр тодрохгүй.

Шөнө ОН-г зүүдэлсэн. Бишээ, яг өөрийг нь ч зүүдлээгүй л дээ. Лав л Улаанбаатарт биш, өөр нэг хотод би тэдний гэрийг нь олоод, нууцаар гэрт нь орчихож. Тэгээд угаалгын өрөөнд нь ванн-д нь сийлбэр хийгээд байхын. Яаж ч шаазан дээр сийлбэр хийгээд байгаан. Нэг өрөм шиг юм ажиллуулаад л, тэрүүгээр нэлээн чимээ гаргаад л хийгээд байсан. Би хийсэн гэхэд лайтай сийлбэр болсон л доо :Р Тэгтэл утас дуугарсан. "Намайг чимээ гаргалаа гэж л залгаж байгаа байх даа" гэж бодоод гүрийгээд утсаа аваагүй. 430 гэдэг дугаараас залгаад байсан. Авахгүй байсан чинь ахиад л залгасан. Ахиад л гүрийсэн. Тэгсэн ахиад л залгахаар нь яалт ч үгүй авлаа. Тэгсэн нэг эгч ярьж байна "Чи Сүхээгийнд байгаа хүн мөн үү? Хан-уул дүүрэгт?" гэхийн. Би ч, тиймээ л гэж байхын. Ууг нь ОН-г Сүхээ гэдэггүй л юмсан. Тэгсэн нөгөө эгч "Хажуу айлууд чинь чимээ гаргаад байна гээд байна" гэхээр нь, "Оо харин тиймээ эгчээ, уучлаарай. Одоо тэгэхгүй ээ" л гэлээ. Тэгээд өөр нэг өрөөнд нь ороод 2 зурагт зэрэг асаачихын. Нэгэн дээр нь нэлээн чанга дуутай хүүхэлдэй гарч байсан. Хөршүүдээс нь айгаад тэрнийх нь дууг хаасан. Нөгөө зурагтаар нь юу гараад байсныг санахгүй байна. Тэгээд л цонхоор нь хараад зогсож байлаа. 4 давхар хавьцаа л байх шиг байгаан. Тэгтэл гадаа яг ОН шиг нэг хүн миний байгаа байр руу орж байхын. Би хараад ОН юм болуу гэж нэг бодсоноо, юу гэж дээ, тэр энд байхгүй ш дээ гэж бодохым. Тэгээд юу гарч байсныг нь санахгүй байгаа зурагтыг үзэнгээ орон дээр нь хэвтсэн. Тэгээд унтчихсан уу, эсвэл би сэрчихсэн үү, мэдэхгүй. Ямар ч байсан төгсгөл байхгүй.

Өглөө мангар эрт сэрчихээд зүүдээ бодож бараг цаг гаран орон дотроо хэвтсэн. Харин хамгийн сонин нь, орой ээжийнхээс гарч яваад, хэзээ ч, хаана ч таарсан надад ОН-г санагдуулах хүнтэй таардын. Би тэр хүнтэй тааралдаагүй яг 11 жил болох гэж байна. ОН мань хоёртой хальт нийлдэг, манийг хальт найрдаг, тэрэнд нь ОН хальт уурладаг тийм хүн байсын. Өчигдөрхөн л салсан юм шиг уулзаад л, ойр зуурын юм яриад л салсан. ОН-ий тухай асуух асуултууд аман дээр гарч ирээд л байсан ч тэвчсэн. Яагаад гэвэл тэр надаас илүү ОН-ий тухай мэдэж байгаа. Харин би ОН-ий тухай ямар нэгэн зүйл мэдэхийг хүсээгүй, эсвэл мэдэхээсээ айсан байх ..,
"Би чамд хайртай. Тэд чамайг үгүй хийнэ, гэхдээ би үүнийг харахгүй. Би эхлээд өөрийгөө устгана. Энэ л миний хувьд хамгийн боломжийн эсэргүүцлийн хэлбэр. Хүмүүсийн золиосолдог зүйл дэндүү жаахан. Тэдний ертөнцөд аз жаргалтай байхыг би өөртөө зөвшөөрөхгүй. Би зовлон, шаналлыг сонгоно. Энэ бол миний тэдэнд өгөх хариулт, чамд өгөх бэлэг байх болно. Би чиний төлөө амьдрах болно, цаг мөч бүрд, ичгүүртэй алхам хийх бүрдээ. Би чиний төлөө өөрийнхөө аргаар амьдарна.

Тэгвэл яагаад өөрийгөө хороочихгүй байгаа юм бэ гэж надаас асууж болно. Учир нь би чамд хайртай, чи оршсоор байна. Ганц энэ л намайг торгооно. Би өөртөө үхэхийг зөвшөөрч чадахгүй байгаа юм. Тэгээд чамайг байгааг мэдэхийн тулд амьд байх ёстой болохоор би энэ хорвоо ямар байна яг түүнд нь тааруулж амьдарна. Энэ амьдралаас гуйж, үүнээс зугталгүй, харин өөдөөс нь очиж, шаналал, муу муухай бүхэнд нь тултал нүднэ, өөртөө хийж болох хамгийн муухайг сонгоно. Тэгэхдээ харин хэн ч хүрч чадахгүй бодол санааныхаа гүнд, өөрийнхөө доромжлол, ялзралын ханаар хамгаалан ариун байлгасан тэр газар чиний тухай бодол, чамаас амссан бүхэн минь байх болно, тэгээд би үе үе өөртөө "Ховард Роарк" гэж хэлнэ, тэгээд өөртөө ингэж хэлэх эрх надад бий гэж мэдрэх болно" ..,

"Эх сурвалж", Доминикийн Роаркд хэлсэн үг.

:санаа алдалт:
Маргааш үгүй унтчих юмсан. Юун яасан амьдрал, юун яасан ахуй, юун яасан ажил, юун яасан архи тамхи, юун яасан цэвэрхэн оймс, юун яасан татварын байцаагч, юун яасан шөнөөр ирдэг залуу, юун яасан өдрийн хоол, юун яасан хайр дурлал, юун яасан хараал идсэн бүх юмс .., Юу ч биш. Бүгд юу ч биш. Би ч өөрөө тэр "бүгд" гэдэгт орно. Юун  яасан "би". Маргааш үгүй унтахсан ..,

Сэрэх. Нүдээ нээх. Тэгээд, "хэн нэгний" тухай бодох. Босоод хөшгөө нээх. Тэгээд хувцасаа өмсөөд, нүүрээ угаагаад, такси дуудаад гарах. Өдөржин завгүй. "Хэн хэний" тухай бодол толгойд орох завгүй.  Хааяахан, заримдаа л, "хэн нэгэнтэй" адил нэртэй хүний нэр гарч ирэхэд хэсэг бодолд автах. Шөнө ажлаа тарах. Такси дуудах. Гэртээ орж ирээд гэрлээ асаагаад, хөшгөө хаагаад, лаптопоо дэлгээд, хөргөгчнөөс пийв аваад ширээний ард суух. "Хэн нэгний" тухай бодох. Тэгээд унтах. Сэрэх, нүдээ нээх..,
Түүний нүд ярьдаг. Харин миний харц хоосорчихсон учраас тэнд ямар ч үг байдаггүй. Тиймээс хариулахыг хүссэн ч хариулж чаддаггүй. Үүнийг минь мэдэхгүй учраас, тэр надад гомдоод явчихсан.
Мөрөөдөл гэж үгүй
Мөхсөн давчуу амьдралд
Хүсэл минь амархан,
Хүмүүсээс хол байх.

Зорилго хэзээ ч байгаагүй
Зовиурт хэсэгхэн амьдралд
Таашаал минь амархан,
Тамхи нэрэн суух.

Жаргах бодол төрдөггүй
Жижигхэн явцуу амьдралд
Инээх минь амархан,
Ирээдүйг үгүй хийх.
Хайртай гэж хэлэхдээ
Үнэнээ л хэлсэн байх.
Гэхдээ "үнэн" минь
"Үнэн" л байсан байх.

Хайргүй гээд салахдаа
Үнэнээ л хэлсэн байх.
Гэхдээ "үнэн" минь
"Үнэн" байсан болов уу?

"Мартана" гэж хэлэхдээ
"Мартахгүй"-гээ мэдэж л байсан.
"Өвдөхгүй" гэж хэлэхдээ
"Өвдөх"-өө мэдэж л байсан.
Нисэхэд минь дургүйцэхэд
Чимээгүйхэн би далавчаа хумьсан.
Нисэхийг минь хориход
Дуулгавартайгаар би торонд орсон.
Нисчих вий гэж хардахад нь
Хүлцэнгүйгээр би далавчаа хайчлуулсан.
Үхэхдээ чөлөөтэй дүүлэх вий гэхээс нь
Үхлээ би хойш тавьсан.


Ингээд ахиад л нэг хараал идсэн нас нэмлээ дээ ..,

Миний өвдөлтийг
Чи мэдрэх шаардлагагүй.
Тиймээс гэр гэртээ хариад
Биесээ хайрлаж сууцгааая.
Хэзээ нэгтээ
Хаалгыг минь тогшвол
Би нээхгүй.
Учир нь,
Хэзээ нэгтээх өдөрт
Би байхгүй.
Ер нь,
Өдөр бүхэнд би байхгүй.
Угтаа,
Би хэзээ ч байгаагүй.
"Би өөрөөсөө чөлөөлөгдмөөр байна .., "
Хорон үгээрээ тавлан инээхэд чинь
Би уйлаагүй.
Хардалтандаа галзууран хоолой бооход чинь
Би уйлаагүй.
Хэзээ ч ирэхгүй гэж хэлэхэд чинь
Би уйлаагүй.
Хаалга саван үүрд одоход чинь
Би уйлаагүй.
Харин,
Хар дарсан зүүдэнд минь
Харуусангуйгаар
Уучлалт гуйхад чинь
Уйлсан би, хачин ихээр.
I'm muzzy. BIG muzzy ..,
Гараас чинь зуурах бүсгүйд төвөгшөөн,
Ард чинь чимээгүй даган алхах над руу
Санаашрангуй эргэн харах чинь
Сэтгэл сийчнэ.
Далавчинд чинь
Нулимсаа арчин
Хутгаа дүрлээ.
Ингээд чи
Нисэж чадахгүй
Дэргэд минь үлдлээ,
Шархалсан,
Нойтон далавчтайгаар.
Үдэш бүр шивнэхээ мэдсэн бол
Нэрийг чинь асуух байсан болов уу,
Асуух л байсан байх даа.


Үүрд ингээд одохыг чинь мэдсэн бол
Өөрт чинь дурлах байсан болов уу,
Дурлах л байсан байх даа.


Үхтлээ санаж уйлахаа мэдсэн бол
Ингэтлээ хайрлах байсан болов уу,
Хайрлах л байсан байх даа.
Ирээдүй гэж үгүй амьдралд минь
Инээмсэглэсээр чи орж ирсэн ч,
Үхэл үгүй ертөнцөөс чинь
Үнэндээ би айн зугтсан.
Чи яг л ... шиг
Би яг л ... шиг.
... шиг чинь надад таалагддаг
... шиг минь чамд таалагддаггүй.
Би зүхдэг ... шиг хүмүүсийг
Чи хайрладаг ... шиг хүмүүсийг.
Тэгээд л би байж чаддаггүй,
Тэгээд л чи байж чаддаггүй.
Үхэхдээ би нүглээ наманчлахгүй,
Үнэндээ надад нуусан үнэн үлдээгүй.
Тэнгэрт очихыг тэгтлээ хүсэхгүй,
Тэнд би нүгэлгүйгээр тэсэхгүй.
Чичрүүдэс, айдас
Биеэ барилт,
Үгээ хяналт.
Догдлол, бишүүрхэл,
Инээмсэглэл, гуниглал.
Хэзээ би
Өөрөөрөө байх вэ
Дурлал аа?
Ганцаардлаас үүдсэн сорвийг
Хуруугаараа илбэн суухад
Ямархан гуниг төрдөгийг
Мэдэрч чадах нь хэдхэн.
Нулимс нэвчсэн далавчаа тасдаад
Түүдэг дээр хаялаа
Даанч шатсангүй
Хэтэрхий нойтон ..,
Газраа олж ядан гишгэлэх
Халамцуухан, гундуухан ахимаг эрийн
Булингартсан сүүмгэр харцаар
Хорвоо хэтэрхий шударга бус.


Гутарсандаа арайхийн алхлах
Хөнгөмсөг биеэ үнэлэгч бүсгүйн
Хэвлийгээ илэх гарт мэдрэгдэх
Амьдрал хэтэрхий гутамшигтай.


Хууртсандаа дотогшоо мэгшин
Бодолд дарагдан суух эр нөхрийн
Гартаа атгасан хундаганы ард харагдах
Хорвоо хэтэрхий хуурамч.


Хүн таньж сураагүйдээ
Дэрээ нэвтлэн уйлах охины
Нулимсан цаана үзэгдэх
Амьдрал хэтэрхий хэрцгий.


Амьд байх нь
Өөрөө шийтгэл.
Капут ..,
Залуугийн 11 жил хайсан бүсгүй гудамжинд гэнэт таарав. Залуугийн зүрх дэлсэн, бүсгүй рүү дөхөх агшинд гэнэт өөр нэгэн залуу гарч ирээд, бүсгүйг нь тэврэн, "Би чамайг хэчнээн удаан хайрласан гээч" гэж хэлэхэд бүсгүй хариуд нь "Би ч бас ..," гэж хэлэхийг сонсоод, өөрийн хайртай бүсгүйн жаргалтай яваад баярлан, хажуугаар нь инээмсэглэн зөрлөө. Гэхдээ тэрээр, бүсгүйн үргэлжлүүлэн хэлсэн үгийг сонссонгүй. "Би ч бас .., яг л чам шиг, хэн нэгнийг хэчнээн удаан хайрлаж байгааг чи мэдэхгүй. Уучлаарай .., "
Золгүй заяагаар
Зүүний үзүүрт тогтсон,
Зовсон ч үхэх мэдэлгүй
Зүрхээ тасдан амьдрагсад.
Чиний нүд
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэнд гуниг байдаггүй.

Чиний уруул
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэр инээмсэглэдэг.

Чиний гар
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүгээр хэн нэгнийг энхрийлдэг.

Чиний сэтгэл
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүнээс хайр ундардаг.

Чи
Яг л над шиг.
Ялгаатай нь,
Би баггүй.
Хэний ч зугтаж чадахгүй
Аз жаргалыг би судалсан.
Судлагдсан бүхэн харин
Боомилуулж үхсэн жаргалдаа.
Инээх гэхээр л
Нулимс урсаад
Итгүүлж ядах худлыг
Гэрчилж орхих юм.
Өвчин уушиглан,
Өвдөлт залгилан суухад
Юу намайг зогсоож чадах вэ,
Энэ амьдралд?

Хор зажлан,
Гашуудал амтлан суухад
Юу намайг хорьж чадах вэ,
Энэ амьдралд?

Үхэлтэй нөхцөн,
Ганцаардлыг хуурч суухад
Юу намайг үлдээж чадах вэ,
Энэ амьдралд?
Ээлжит эргүү зүүд, гэснээс, би ер нь ядраад ирэхээрээ ирваа зүүд зүүдлэх нь нэмэгддийм шиг байна.
Би нэг хотод оччихсон байна. Дээр үеийн ковбой нартай кинон дээр гардаг шиг, 2 талаараа модон байшинтай, голдоо бөөн шороо пургисан замтай. Гол нь тэнд ямар ч хүн байсангүй. Би хүн амьтан хайж яваад нэг урт хар байшинд орлоо. Хоолны газар байхын. 2 эмэгтэй хоол идээд сууж байсан. Дээр үеийн дэрвэгэр даашинзтай. Би ороол хоолоо захиаллаа. Тэгээ хоолоо идэж дуусаад харсан чинь тэр байшин нв эзэнгүй болчихсон, ер нь хүн амьдраагүй удсан шинжтэй, хамаг юм нь ундуй сундуй. Дотор нэг л эвгүй ороод байшингаас гарсан. Бүүр сүүлд нь мэдэхнээ тэр нь сүнстэй байшин байсын билээ. Би тэгээ сүнснүүдийн хийж өгсөн тахианы махыг идциймүү яасын. За энэ ч нэх чухал биш.
Тэгээл гараад иртэл хот хүн ихтэй болцон байсан. Гол нь хамаг хүмүүс нь дээр үеийн, тэгээ нэххх навсархай хувцастай. Их л ядуу хот бололтой. Хүмүүсийнх нь ихэнх нь нэг байшингийн үүдэнд шавсан байсан. Яваал тэр байшин руу нь орлоо. Тэгтэл нэг хүүхэн гүйж ирснээ, даавуун уутанд хийсэн баахан зоосон мөнгө надаа өгснөө, "Энийг чамд" гэчихээд гүйгээд яваад өгсөн. Би гайхаал, өнөөхийг нь халаасандаа хийчихээл байшин руу орж үзтэл, тэр нь голдоо бөхийн өргөөрхүү нэг тийм дугуй тайзтай, тойроод баахан суудалтай, тэгсэн мөртлөө хажуугаараа дээшээ өгсөн мангар олон давхар модон шаттай, шатаар дээшээ гараад хэдэн ч давхарт гарсан өнөө тайзыг харж болдог тавцантай. Мэдээж миний л зүүд юм хойно, өнөө шатнууд нь 2 тийшээ бууж болдог, толгой эргүүлсэн шатнууд :Р
Би шатаар өгсөөл, өнөө тайз руу харсан нэг тавцан дээр гарлаа. Тэгсэн тэнд сууж байсан хүмүүс хоорондоо шивэр авир гээл над руу муухай харцгаагаад байхын. Тэгсэн тэр нь баячуудынх нь юм үздэг давхар байсын байх. Бодуул би бас нэг ноорхой л амьтан явж байсын байлгүй. Тэгтэл гэнэт буу барьсан баахан бүдүүн эрэгтэй дээрэмчид намайг хөөгөөд эхэллээ. Нөгөө төөрдөг шатаараа дээр, доороо ороол хөөцөлдөөл байлаа. Тэгсэн нэгэнтэй нь яг халз таарчдын. Тэр нь тэгсэн намайг "Хурдан зугт" гээл явуулчихын. Гайхаал зугтаасан. Зугтаад гадаа гарсан. Өнөөдүүл араас хөөсөн. Нэг өвс хадгалдаг пин ч юмуу тиймэрхүү юман дотор ороод нуугдаж байгаад нэгнийх нь бууг булааж аваад нэлээн хэдэн дээрэмчинг буудаж алсан. Тэгээ буугаа хартал ганцхан сум үлдсэн байсан. Тэгсэн хажууд гэнэт нэг залуу гарч ирснээ, "Наа буугаа хурдан өвсөн дор нуу. Цагдаа нар ирж байна. Чамайг буудсан гэж гэрчлэх хэн ч байхгүй" гэлээ. Буугаа нуусан. Баахан морьтой цагдаа нар ирсэн. Тэд нараас айсан уу яасан өнөө дээрэмчид буцаад явчихсан. За би тэгээл ахиал өнөө бөхийн өргөө шиг байшин руугаа очлоо. Энэ удаад намайг баахан золбин хувцастай хүүхнүүд хөөгөөд эхлэв. Ахиал бөөн дээр доороо орсон хөөцөлдөөн. Би зугтсаар байгаал гадаа байшингийн үүдэнд гараад ирлээ. Тэгсэн хэдэн хүүхнүүд намайг хаалганы ард нуусан. Өнөө хөөгөөд байсан хүүхнүүд чинь гарч ирээд л, намайг нуусан хүүхнүүдийн халаасыг нь ухаал хамаг юмыг нь дээрэмдээд яваад өгөв. Яваал, яг замын голд очсон хойноо миний нуугдсан газрыг харчихав. Гэхдээ буцаж ирсэнгүй, замын голд л орилолдоод, уурлаад зогсоод байсан. Тэгсэн чинь тэр хот замаараа 2 зааглагдаад, замын цаад талынхан өдөрт нэг л удаа наашаа зам гарах эрхтэйн байна л даа. Замын голд нь бас цагдаа нар зогсчихсон тэд нарыг хянаж байгаа бололтой. Тэр дээрэмчин хүүхнүүдийн амьдардаг тал нь бол бүр сапирцан байшингуудтай. Би тэгээл тэр хотыг ерөнхийд нь ойлголоо. Хэдэн дээд зиндааны баячуудтай, үлдсэн нь нэг бол биеэ үнэлэгч, нэг бол дээрэмчин болдын байна гээл. Тэгсэн гадаа гудамжинд гэнэт Монголын төрийн дуулалтай тэнэг адилхан ая явдын. Би гайхаал, "Яг Монголын төрийн дуулал шиг сонсогддог байшд" гэсэн чинь тэнд байсан хүмүүс над руу гайхаж хараал. Нэг өвгөн "Чи Монгол юмуу?" гэхийн. Тийн л гэлээ. Тэгсэн бас нэг охин "Чи цэвэр Монгол гэжүү?" гэхээр нь, бас л тийн л гэлээ. Тэгсэн нөгөө охин чинь "Хэзээнээс цэвэр Монгол хүмүүсийг хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг болчихсон юм бэ. Би л лав хагас Монгол. Чам шиг цэвэр Монгол хүн хараагүй удаж байна" гэхийн. Учир нь гэсэн чинь, Монгол хүмүүс гэж бараг байхгүй болоод, байгаа эрлийз, хурлийзуудыг нь хоорондоо гэрлэхийг нь хориглоод, хүчээр өөр үндэстэнтэй гэрлүүлдэг болсын гэнээ. Тэгээ тэнд Монгол хүн их хүндтэй байдын байх. Надтай халз таарчихаад намайг явуулчихсан дээрэмчин яагаад намайг явуулсныг би тэгэхэд л ойлгож байгаан. Тэгээ тэнд нь дээл бол хамгийн үнэтэй хувцас. Хэр баргийн баячууд нь авч чаддаггүйн гэнээ. Би тэгээл нэг охиноос асуулаа, "Энд мөнгө ямархуу ханштай байдын бэ. Надад ямар ч ойлголт алга. 5-тын зоос их мөнгө үү?" гээл. Тэгсэн нөгөөх чинь "Тавт бол ер нь нэлээн боломжийн мөнгө. Чи яасан, хэдэн ширхэг аравтын зоос олчихоо юу" гэлээ. Намайг анх байшинд ороход ууттай мөнгө өгсөн ойлгомжгүй хүүхний уутан дотор дан зуутын зоос байсан. Тэхээр нь би өөрийгөө нэлээдгүй баян бачка болж гэдгээ ойлгосон. Гэхдээ тэр хүүхэн яагаад надад мөнгө өгснийг сайн ойлгоогүй. Монгол болохоор нь өгсийн болуу :Р За тэгээл би баянаа мэдэрцэн гар, үүдэнд зогсож байсан нэг охинд хэллээ, "Дээл хаанаас авч болохыг надаа хэлээд өг. Би чамд таван зоос өгий" гэлээ. Өнөөх чинь ч тэгий гэсэн. Тэгтэл бид хоёрын яриаг сонсоод хажууд зогсож байсан нэг хөгшиндүү эгч "Чи дээл авахаар баян юм бол, үхсэнээ хийж ийм муусайн ядуусаар зуучлуулж байдын. Намайг дагаад яв" гээл өнөө бөхийн өргөө шиг байшин руу орчлоо. Би ч араас нь дагаал орлоо. Нэлээн ч дээшээ өгслөө. Тэгсээр нэг дэлгүүрт орлоо. Юу л байна дээл, Монгол гутал, ёстой ёоз ёозоороо. Би тэр үед нь бодож байгаам, "Би нэгэнт дээрэмчин болж чадахгүй. Тэгээ бас хэн нэгэн нэр нөлөөтэй хүнээр хамгаалуулахгүй бол болохгүй. Хамаг мөнгөө алдаад, алуулаад дуусна. Тэхээр зөвхөн нэр хүндтэй бачка нартай явалддаг биеэ үнэлэгч л болохоос" гэж :Р Тэгээл яахуу дээ. Дээдчүүлтэй явалдах янхан болохын тулд тасархай амьтан байх хэрэгтэй биз дээ. Час улаан өнгийн дээл л хайгаад яваад байсан. Арай гэж олсон. Тэгээ тэнэг өндөр өсгийтэй гутал хайгаад ёстой олдоггүйм даа. Дан Монгол гутлан дунд ямар юмных нь өндөр өсгийтэй гутал байхав. Гэхдээ хайсаар байгаад Монгол загвартай, өндөр өсгийтэй гутал олсон л доо. Тэгээ өнөө хөгшиндүү эгчээс асуулаа, "Танай хотын хамгийн нөлөөтэй хүн, бас хамгийн цуутай дээрэмчин хоёрыг надаа заагаад өгөөч" гээл :Р Хэсэг хугацааны дараа би өөрийгөө хөндлөнгөөс хараад байгаам. Хар костюмтай, хар бүрхтэй нэг эрэгтэйтэй сугадалцаал би өнөө бөхийн өргөө шиг байшин руу орж явсан. Улаан дээлтэйгээ. Бодуул биеэ үнэлэгч болчихсон л юм байлгүй. Тэгээд сэрциймаа. Буцаад унтуул үргэлжлүүлж зүүдлэх л гээд байсан. Даанч ам цангаад босцон :Р
Жинкэн ирваа зүүд. Би нэг хошин шогийн жүжигчин залуугийнд байхым. Нэрийг нь мэдэхгүймаа, царайг нь харуул танина. Залуу ч гэж, нэг ахимаг насны бачка байдымаа. Тэгээл тэднийд байжийлаа. Тэгсэн найз нь гээл бас нэг хошин шогийн жүжигчин гар хажууд байж байхым. Бас нэрийг нь мэдэхгүймаа :Р Тэгсэн нөгөө айл чинь гэнэт жоомтой болж таарав. Шалаар нь нэг үхсэн жоом. Би тэрийг нь хараал, айгаал үхтлээ орилоол. Тэгсэн тэр найз нь, "Манай найз чамаас гэрлэхийг гуйх гэж байгаа ш д" гэж наадын. Би тэхээр нь бүр чангаар орилоол, "Наатах чинь жоомноос дор асуудал байна. Би гэрлэх дургүй" гээл хэллээ. Тэгсэн нөгөөх чинь явж очингуутаа нөгөө найздаа хэлчдийн. "Олли чамтай гэрлэхгүй гэнээ" гээд. Тэгсэн нөгөө найз нь гүйж ирснээ л, "Би чухам баян. Би чиний юу хүссэнийг өгч чадна .., бла бла бла ,,." гээл баахан юм ярихын. Би тэгэхээр нь хэллээ, "Чиний мөнгө надаа хамаагүй ээ. Би угаасаа хүнтэй гэрлэх бодолгүй" гээл. Аа нээрээ бас, надтай гэрлэх гээд байгаа бачка миний өнгөрсөн амьдралын тухай мангар зузаан хавтас дүүрэн материал олчихсон байсын. Нэгт, тэр нь надаа таалагдаагүй, хоёрт, "Чи миний тухай ийм их юм олж цуглуулчихаад, намайг гэрлэх дургүйг ойлгоогүй юмуу" гээл хэлсийн :Р Тэгсэн чинь өнөөх чинь өөр өрөө рүү орсноо, баахан найзууддаа "Энэ намайг тоож гэрлэхгүй гэнээ" гээл хэлчихийн. Би хальт санаа зовоол, "Чамайг тоогоогүйдээ бишээ, би зүгээр л гэрлэлтэнд дургүйн" гээл хэлсэн чинь ойлгох амьтан алга. Миний бодлыг ойлгохгүй хүмүүст өөрийгөө ойлгуулах ямар хэцүүг зүүдэндээ л мэдэрлээ. Тэгснээ л өнөө надтай гэрлэх гээд байсан жүжигчин чинь надаа гомдоол гэрээсээ гараа гүйчлээ. Би бас хальт санаа зовоол, найзуудтай нь араас нь гарлаа. Тэгсэн гадаа нэг л сонин. Хамаг юм зурмал ч юм шиг. Би тэгээл эргэн тойрноо харж байснаа хэллээ, "Бид нар хүүхэлдэйн киноны ертөнцөд ирчихсэн байшдээ" гээл. Найзууд нь тэгсэн нөгөө найзаа дуудаад л, орилоод гудамжаар яваад байхын. Би тэгсэн хамгийн сонин нь, "Буратиноо ..," гээл дуудаад байхын. Тэгсэн нөгөө буратино нь ч нэх дуулгавартай хүрээд ирэхийн :р Би ууг нь буратинод нэх дуртай биш ш д. Тэгээл өнөө залуугийн найзууд болон Буратино мань хэд алхаж байсан чинь нэг нэхх хөөрхөн цагаан нохой цээжиндээ буудуулчихсан газар хэвтэж байсан. Би тэр нохойг тэврээл эмнэлэг орсон. Даанч нэг ч эмч нь намайг тоодоггүй. Тэгсэн нөгөө нохой чинь толгойгоо өндийлгөснөө, "Тэр хаалганы цаана байгаа эмч л үзнэ дээ" гээл хэлдийн. Тэхээр нь хүмүүсээс нуугдаж байгаал, нөгөө хаалгаар нь нууцаар орсон чинь, хамгийн сонин нь, "Хөхөөний үүрэн дээрх нислэг" киноны аймар зэвүүн эмч хүүхэн байж байдын. Гэхдээ тэр хүүхэн миний зүүдэнд аймар сайхан, энэрэнгүй хүнээр орж ирсэн. Нөгөө нохойг минь үзээд л, эмчилгээ хийх гээд л. Даанч дөнгөж тэр эмчтэй уулзаад байжийтал утас дуугараад сэрчихсэн. Гэхдээ нохой маань аврагдсан байхаа .., :D
7 залуу нэг бүсгүйд дурлачихав. Долуулаа өнөө бүсгүйд сэтгэлээ илчлэн, хайруудыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсэв. Харин бүсгүй хэнд нь ч дурлаагүй, хэнийг нь ч хайрлаагүй. Өөрийнх нь хүсээгүй долоон дурлал бүсгүйн сэтгэлийг байж суух аргагүй болгов. Хүсээгүй бүхнийг нь уйгагүй шаардаад байснаас, бүсгүй амиа хорлов. Төд удалгүй өнөө 7 залуу 7 өөр бүсгүйд дахин дурлаж, хэн нь ч амиа егүүүтгэсэн өнөө бүсгүйн тухай дахин санасангүй.
Амьдралдаа анх удаа, яаж тайлбарлаж бичихээ мэдэхгүй зүүд зүүдлэв. Аймшигтай урт зүүд. Сүүлийн үеийн зүүднүүд гэхдээ, анзаараад байхад, зүүдэн дотроо ямар нэг юмны учрыг тайлах гэсэн, учрыг нь тайлчихаад, сэрээд, эргээд унтахдаа, түрүүхэн учрыг нь тайлж чадсан гэдгээ мэдээд байгаа мөртлөө ямар учиртайг нь санаж чадахгүй зүүднүүд байгаад байх болж. Зүүд болгон минь зөнтэй байдаг. Тэхээр энэ зүүднүүд надад юуг илэхийлэх гээд байгаан бол? Би ууг нь юуг ч таньж мэдэх гэж хичээгээгүй, хүсээгүй юмсан. Зурж чаддаг ч болоосой. Үгээр илэрхийлж чадахгүй байгаа юмсаа зургаар гаргахсан. Хэзээ нэгэн цагт үгний мухардалд орно гэж төсөөлж байсангүй.
Сүүлийн нэг сар орчим миний биен дотор амьдарсан эмэгтэй хэн байсныг мэдэхгүй. Ямартай ч, би биш байсан. Толинд харах бүрийд өөдөөс инээмсэглэж байсан тэр бүсгүйг би мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө дотор амьдрахыг зөвшөөрсөн. Угаас энэ биеийг би ямар хэрэглэдэг ч биш. Хэн нэгэн хэрэг болсон хүнд ашиглагдаж байвал сайн л биз. Харин өнөөдөр тэр эмэгтэй явчихсан. Өглөө толинд хараад, өнөөх л үхжирсэн өөрийнхөө харцыг хараад, түүний явсныг мэдсэн.

Инээмсэглэж байсан уруулыг хорсгон
Чимээгүйхэн нулимс урсана.
Ирээдүйн тухай бодол
Үхлээр хязгаарлагдана.
Нар жаргана гэж байдаггүй чиний ертөнцийн гэрэлд
Мөнхийн харанхуй миний ертөнц татагдав уу.
Маргаашийг инээмсэглэн тэврэх чиний сэтгэлд
Өнөөдрөө үгүйсгэдэг миний сэтгэл дурлав уу.

Хуучин юмнуудааа ухаж байгаад, "чиний" зурагтай нэлээд хэдэн хальсыг оллоо. Ямар "аз"-аар би 12 жилийн өмнө ч гэсэн, камер атгасан "хүүхэд" байгаав дээ. Зав гарахаар явж бүгдийг нь угаалганаа.
Үдэш бүр уудаг дарс
Амт нь гашуун оргив,
Чи гуниглаа юу?
Өдөр бүр татдаг тамхи
Утаа нь цээж хорсгов,
Чи уйлаа юу?
Зүүд эхлэхэд, би өөрийгөө зүүдэн дотроо зүүдэлж байгаа гэдгээ мэдээд байгаам. Би нэг зохиомол улсад оччихсон байна. Яг л Трумэн Шоу шиг. Бүх хүн нь намайг мэддэг, бүх зүйл нь надад зориулагдсан. Гэхдээ би хэчнээн тийм газар гэдгийг нь мэдэж байгаа ч яагаад тэнд байгаагаа ойлгохгүй байгаан. Хүмүүс нь ч надад шууд хэлж болохгүй. Ямар нэг далд үйлдлээр бол мэдэгдэж болно. Гэхдээ би тэрийг нь ойлгох эсэх нь эргэлзээтэй. Тэгээд, тэнд бас миний талын хүмүүс болон дайсны талынхан байгаан. Би гэхдээ тэд нарыг ялгаж мэдэхгүй. Тэд нар ч өөрсдийгөө шууд илэрхийлж болохгүй. Би тэгээл хотын дундуур алхана. Яагаад энд байгаа зорилгоо ойлгох ёстойм. Алхаж байтал гэнэт миний явж байсан зам доошоо нурчихав. 2 сонголт байсан. Нэг нь, би зам тойрч холуур алхах, нөгөө нь, нурсан зам руу доошоо буугаад алхах. Би мэдээж дээгүүр нь тойрч алхаж байгаам. Энэ нь тэгсэн чинь, намайг доошоо буухаас айна гэдгийг мэдсэн дайсны талынханы зохиосон зүйл болж таарч байгаам. Тэгээл би тэдний бодсоны дагуу тойруу замаар явж байгаам. Тэрийгээ мэдэнгүүтээ, өөрийгөө хэр анхааралтай байх ёстойгоо ойлгож байгаам. Гэнэт нэг хүүхэн миний өмнө ирээд, хальтраад уначихсан. Би тоогоогүй, хажуугаар нь эвтэйхэн гараад өнгөрсөн. Энэ ч бас дайсны талынхны явуулга байсан. Би хүүхэнд туслахаар тонгойнгуут хүүхэн намайг барьж авах байсым шиг байгаан. Энэ болгоныг дандаа болоод өнгөрсөн хойно нь мэдээд байгаан. Хэсэг явж байгаад, өөрийн талынханыгаа танилгүй өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн, өөрөө сайн дураараа дайснуудын гар руу гүйж очсон гээд их юм болж байгаан. Эцсийн эцэст, яах гэж энд байгаагаа ойлгож байгаа нь, би энэ зохиомол хотын эзэн нь юм байж. Дайснууд тэрийг надад мэдэгдүүлэхгүй гэж, миний эрх мэдлийг өөрсөддөө авах гэж байсын байна. Би нэлээн будилж байж ойлгосон. Хотынхоо эрхийг гартаа авсан. Тэгээд зүүдэн дотроо сэрсэн. Тэгсэн манай найз хэлж байнаа, "Хэрвээ чи анхааралтай байсан бол, зүүдэн доторх бүх машин миний машины дугаартай байсан" гэнэ. Тэгээл хэсэг хугацааны дараа эргээл унтсан. Ахиал яг нөгөө зүүдээ зүүдэлсэн. Тэгсэн мөртлөө зорилгоо бас л санахгүй. "Би энэ зүүдийг яг сая зүүдэлсээн. Би яах ёстойгоо санах ёстой" гээл зүүдэн доторх зүүдэндээ өөрөө хэлж байгаам. Тэгсэн найзын хэлсэн үг гэнэт санаанд ороол. Замаар явах машинуудыг харлаа. Нээрээ л бүгдээрээ яг ижилхэн дугаартай том, жижиг машинууд. Тэгээл өөрийнхөө яах гэж энд байгааг санаж байгаам. "Энэ бол миний ертөнц. Би яах гэж энд байгаагаа саначихлаа. Тэгэхээр чи ялагдсан" гээл дайсны талын боссд хашгирч хэлэв ээ. Тэр нь хаа ч байгаан мидкү. Харагдахгүй байгаан. Тэгсэн гэнэт тэнгэрээс нөгөөх чинь хариулж байнаа, "Үгүй ээ, чи ялаагүй. Яагаад гэвэл, чи хугацаандаа багтаж зорилгоо санаагүй" гэнэ. Би хэсэг бодож байгаад, "Чи худлаа ярьж байна. Зүүдэн дотор цаг хугацаа гэж байдаггүйм. Чи намайг хулхидах гэж байна" гэсэн чинь өнөөх чинь таг чиг алга болоод, би зорилгодоо хүрээд, зүүдний зүүдэн доторх ертөнцийнхөө эзэн нь болоод амар сайхандаа жаргасан. :D
Ингээд л
Инээгээд байх уу,
Цохиулсан ч,
Нудруулсан ч,
Өвдсөн ч,
Хүмүүсийн өмнө.
Ингээд л
Уйлаад байх уу
Толины өмнө
Ганцаараа суухдаа.
Зүүд эхлэхэд би автобуснаас буугаад Эрдэнэтэд очиж байгаам. Буунгуутаа хамгийн түрүүнд "Би хаана хононо оо?" гэж бодож байгаам. Тэгээл Эрдэнэтийн гудамжаар явж байтал гадаа гудамжинд өлгүүрт хэдэн хувцас өлгөсөн эгч хувцас зараад зогсож байгаам. Очоол сонирхлоо. Дажгүй дажгүй юмнууд байнаа. Нэг өмд лав 4500 төгрөг гэж байсан :Р Тэрийг нэлээн сонирхлоо. Тэхдээ аваагүй л дээ. Хаана хонох тухайгаа бодсоор цаашаа алхаж байгаад, нэг хавтгай том чулуу байхаар нь хөлөөрөө түлхээд үзсэн чинь чулуу хөдлөөд, доороос нь 2 үхсэн хүний араг яс гараад ирдийн. Тэгсэн чинь ахын нэг найз нь цагдаа болчихсон. Өнөө яснуудыг нь аймар сайн нийлүүлээл угсарч байнаа. "Аа, энэ тийм юмны яс байна, энэнтэй нийлэх ёстой" гээл. Би хажууд нь бишрээл. Цагдаа болохоороо л ийм лаг мэддийн байх даа гэж бодоол. Тэгтэл очсон газар маань гэнэт Эрдэнэт биш, Энэтхэг болоод хувирчихаж байгаам. Миний хажууд нэг 10 орчим насны эрэгтэй хүүхэд зогсож байсан. Гэнэт хэсэг газар цөмрөөд, аймар том ангархай үүсээд. Тэгсэн өнөө бацаан чинь тэр нүх рүү үсрээл орчдын. Эргэн тойрон байсан хүмүүс орилоол. Тэр хүүхдийг унаад үхчлээ гэж бодсын. Тэгтэл тэр нүх нь тийм ч гүнзгий биш байсан. Баахан хүмүүс тийшээ орсон. Би ч дагаал орсон. Тэгсэн аймар гэрэл мэрэлтэй, газар доорх нэг тийм, тансаг дэлгүүр маягийн юм байдын. Би ч ороол хэсэг тэнэлээ. Хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй баахан охидуудтай нийлчихсэн. Тэгээл маниус явжийтал, хэдэн охидуудтай тааралдав. Тав, зургаа орчим охин байсан байх. Тэд нар нь тэгсэн Энэтхэгийн аймар алдартай, харгис лесби охидууд юм гэнээ. Өөрсөддөө таалагдсан охидуудаа авч л байж санаа нь амардаг. Тэгээл миний хамт явж байсан охидуудаас нэг нэгийг сонгоол авчлаа. Би үлддийн байна. Тэгсэн нэг нь над дээр ирснээ, "Чамайг номын харагдаад байгаа болохоор хэн ч авсангүй. Гэхдээ би чамайг авлаа" гэхийн. Тэхээр нь дэлгүүрийн толинд харсан чинь, би лав л амьдралдаа өмсөж байгаагүй, аймар нэг тийм, cute хувцаслачихсан байхын. Тэгэнгүүт нь дургүй хүрээл, хармаанаасаа нөгөө муу жижигхэн тонгоргоо гаргаж ирээл, нөгөөхийн чинь хүзүүнд тулгаал "Чимуу намайг авч чадна гэж битий мөрөөд" гээл :Р Тэгсэн бусад нь хүрч ирээл, би ер нь нэг л дийлэгдэх янзтай болоол явцан. Тэгсэн гэнэт дэлгүүрийн хананд нэх сонин хэлбэртэй баахан хутга зоогдчихов. Өнөө охидууд чинь ч айгаал ухарлаа. Тэр нь тэгсэн, бас л нэг Энэтхэгийн аймар алдартай алуурчин залуусын бүлгэмийн хутга юм гэнээ. Тэгээл 2 залуу орж ирээл намайг авраал гарлаа. Тэгээл нөгөө цөмөрсөн нүхнээсээ яг гарч байсан чинь, нэх аймар царайтай 2 залуу хүрээд ирлээ. Өнөө аймар бүлгэмийнх нь жинхэнэ 2 гишүүн нь юм байх. Намайг авардаг 2 болохоор, зүгээр л тэд нарын дүү нь, ах нарынхаа хутгыг ашигласын байх. Тэгсэн өнөө 2 ориг аймар гар нь намайг бариал, бараг баярлаал байнаа. Намайг зарж мөнгө олох гэж байгаан байх. Би жаахан айгаал, өнөө аварсан 2 залуу руугаа хараал, нөгөө 2 нь миний өөдөөс "Уучлаарай" гэсэн харцаар хараал :Р Тэгээл нүхнээс гараад ирсэн, гэнэт юу болсын мэдэхгүй, би гадаа өнөө 10 орчим насны бацаантайгаа сууж байсан. Эргэн тойрон баахан тиймэрхүү бацаанууд. Бүгдээрээ нохойтой. Нохойнууд нь лайтай ухаантай :Р Нэг нохой лав намайг харсаар байтал сургуулийн автобусны ханан дээр нэг бичиг наачихаад хүрээд ирсэн. Нөгөө автобус нь явсаар сургуулийн үүдэнд очоол зогссон чинь бүх хүүхдүүд нь гарч ирээд сургуулиа яйр болтол нь нураачихсан. Би өнөө 10 орчим насны бацаанаас, "Энэ нохой автобусан дээр юу гэсэн бичиг наачихсын?" гэсэн чинь "Сургуулиа нураацгаая" гэсэн бичиг наасан гэж авдын. Би нөгөө нохойг шүтээл, "Чи ямар мундаг нохой вэ" гээл илэх гэснээ жаахан айгаад. Нэг л эвгүй төрхтэй нохой байсын. Тэгтэл гэнэт Энэтхэгт дайн эхэлсэн. Солонгос шиг Энэтхэг 2 хуваагдчихсан. 2 өөр өнгийн хувцастай цэргүүд байлдаад л. Би өнөө бацаантайгаа арай гэж бултаж энэ тэр явж байгаад хоргодох байр шиг нэг юм олж байгаан. Тэгсэн нэг залуу, ахтайгаа хамт бүслэлтийг давах гээл. Тэр 2 бүслэлтийг давчихвал мань хэд аврагдах юмуу хаашаам. Өнөө 2 чинь төмөр хайрцаг шиг юман дотор ороол, бөөн буудалцаан дундуур гүйж байгаан. Нөгөөх нь нэг тийм, контейнэр шиг юм байгаа. Гэхдээ доод тал нь задгай. Нөгөөхөө толгой дээрээ нөмрөөл гүйсэн. Аз болж хөлнүүд нь яаж суманд оногдохгүй байгаан. Тэгээл тэр 2 бараг бүслэлтийг даваад гарчих шиг болсон. Бодуул тэгээл маниус аврагдсын байх. :D
Хамгийн харгиа нэг юмыг мартсан байшд. Маниусыг хоргодох байранд байж байхад нэг хүүхэн нэг хавтгай юман дээр хэсэг бусаг махны тасархай тавьчихаал уйлаад явсын. Тэгсэн тэр нь нөхрөөс нь үлдсэн юм нь гэнээ. Нөхөр нь бөмбөгөнд дэлбэрээд, хамаг мах нь хэдэн хэсэг болоод, зарим нь түлэгдээд, болж молчихсон. Тэгээл нөгөө хүүхэн чинь охиноо дуудаал, "Ааваас чинь ийм л юм үлдэж" гэсэн чинь охин нь уйлж байснаа махнаас нь аваад идчихсэн ш д :D
Сондгой тавилан минь намайг
Хэнтэй ч хамт алхуулсангүй.
Сөрөх гэж оролдох бүрийд
Хэмхчин яйруулна хэн бүхнийг.
Сорвиор дүүрсэн хүмүүсийг хараад
Хувь заяанд бууж өгөв.