Сүүлийн нэг сар орчим миний биен дотор амьдарсан эмэгтэй хэн байсныг мэдэхгүй. Ямартай ч, би биш байсан. Толинд харах бүрийд өөдөөс инээмсэглэж байсан тэр бүсгүйг би мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө дотор амьдрахыг зөвшөөрсөн. Угаас энэ биеийг би ямар хэрэглэдэг ч биш. Хэн нэгэн хэрэг болсон хүнд ашиглагдаж байвал сайн л биз. Харин өнөөдөр тэр эмэгтэй явчихсан. Өглөө толинд хараад, өнөөх л үхжирсэн өөрийнхөө харцыг хараад, түүний явсныг мэдсэн.

Инээмсэглэж байсан уруулыг хорсгон
Чимээгүйхэн нулимс урсана.
Ирээдүйн тухай бодол
Үхлээр хязгаарлагдана.

2 comments:

Б.Батзаяа said...

Чамтай нэг уулзаж, ууж, залхтал чинь ярих цаг болчиж дээ.

ollie said...

хэхэхэ, би чиний ярианаас залхдаг билүү??? :Р