Чиний нүд
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэнд гуниг байдаггүй.

Чиний уруул
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэр инээмсэглэдэг.

Чиний гар
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүгээр хэн нэгнийг энхрийлдэг.

Чиний сэтгэл
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүнээс хайр ундардаг.

Чи
Яг л над шиг.
Ялгаатай нь,
Би баггүй.

5 comments:

BorlaSQue said...

сайхан бичжээ

K said...

ter bagtai gej u...

ollie said...

өөр төрлийн баг л даа. багтайн хувьд бол багтай.

СААРАЛ said...

yg esregeeree...

ертөнцөд дурлагч said...

эсрэгээрээ бж дээ...
одоо ижилхэн ч юм шиг...