Хорон үгээрээ тавлан инээхэд чинь
Би уйлаагүй.
Хардалтандаа галзууран хоолой бооход чинь
Би уйлаагүй.
Хэзээ ч ирэхгүй гэж хэлэхэд чинь
Би уйлаагүй.
Хаалга саван үүрд одоход чинь
Би уйлаагүй.
Харин,
Хар дарсан зүүдэнд минь
Харуусангуйгаар
Уучлалт гуйхад чинь
Уйлсан би, хачин ихээр.

2 comments:

Царай муут said...

Зөвхөн эмэгтэй хүнээс л гарч чадах тэвчээр...

ертөнцөд дурлагч said...

ямар сайхан...