Нисэхэд минь дургүйцэхэд
Чимээгүйхэн би далавчаа хумьсан.
Нисэхийг минь хориход
Дуулгавартайгаар би торонд орсон.
Нисчих вий гэж хардахад нь
Хүлцэнгүйгээр би далавчаа хайчлуулсан.
Үхэхдээ чөлөөтэй дүүлэх вий гэхээс нь
Үхлээ би хойш тавьсан.

10 comments:

BT said...

Яа ихэнхдээ шүлэгнүүд чинь их харгис шинжтэй байх юмаа. Яг л монгол ардын үлгэрүүд шиг :)

ollie said...

Монгол ардын үлгэрүүд нээрээ аймар зэрлэг тээ. "Зодсоор байгаад алчиж гэнээ .., Амар сайхандаа жаргажээ" гээл үнэн зэрлэг.

Я.Баяраа said...

aimaar shuleg vee

Я.Баяраа said...

Aimaar unen bai gej helsen geseen

BT said...

Бүр "Аавыгаа алаад амар сайхандаа жаргажээ" гэж дуусдаг үлгэр байдаг шүү дээ :)

ollie said...

хахаха

ТҮНЭР ХАРАНХУЙ said...

mair shuleg bnda

Сүрэн said...

>BT
>ollie

зөвхөн монгол биш, ихэнхи орны үлгэр аймааррр шдэ.

ах дүү Гриммийн цуглуулгад "хойд эх нь эгчийг нь алжээ", "аав нь охиноо идэх гэж байжээ" гээд өчнөөн л төчнөөн юм байгаа. орос ардын шидэт үлгэр ч гэсэн монго л хэл рүү орчуулаагааүй л болохоос үнэн аймшиг үлгэр олонтой. багадаа уншаад айдаггүй ч том болсны дараа уншихаар пааах... гэхдээ үлгэр аймаар байдаг учрын тухай үлгэр зүйн боть боть ном байгаа, хэрэв сонирхвол.

Сүрэн said...

гол юмаа бичилгүй гарах нь хэхэ
"үнэн" шүлэг байна. ялангуя эмэгтэй хүн ингэж цаад хүндээ тааруулах нь элбэг байхаа...

ollie said...

хэхэ, харин тэхх. үлгэрүүд ер нь л аймар. улаан малгайт чинь анх бол бүр аймар харгис үлгэр байсын билээ ш д. чоно нь эмээгийнх нь махаар хуушуур хийж охинд нь идүүлж нтр. иииййййй ..,