Сэрэх. Нүдээ нээх. Тэгээд, "хэн нэгний" тухай бодох. Босоод хөшгөө нээх. Тэгээд хувцасаа өмсөөд, нүүрээ угаагаад, такси дуудаад гарах. Өдөржин завгүй. "Хэн хэний" тухай бодол толгойд орох завгүй.  Хааяахан, заримдаа л, "хэн нэгэнтэй" адил нэртэй хүний нэр гарч ирэхэд хэсэг бодолд автах. Шөнө ажлаа тарах. Такси дуудах. Гэртээ орж ирээд гэрлээ асаагаад, хөшгөө хаагаад, лаптопоо дэлгээд, хөргөгчнөөс пийв аваад ширээний ард суух. "Хэн нэгний" тухай бодох. Тэгээд унтах. Сэрэх, нүдээ нээх..,

2 comments:

BT said...

Уйтгартай дэндүү уйтгартай амьдрал :(

ollie said...

дүхх :(

гэхдээ би ч угаасаа уйтгартай хүн болохоор дасцым дөө гсн :Р