Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгист
Шувууд нэг нэгээрээ живэн үхэж,
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгэрт
Одод нэг нэгээрээ харван одож,
Түүний нүдэн дэх хязгааргүйн гүнд
Хүмүүс нэг нэгээрээ унан алсарч,
Тэр бүх шаналанг харахгүй гэсэндээ
Тас аньсан нүдийг нь хүчээр нээлгэхдээ
Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.

1 comments:

Хоосон Хоосон said...

Ийм гунигтай нүд, нээрээ нэг шүлэг бичдэг залууд байдаг юм байна.