Уучлаарай гэж
Анх хэлэхэд чинь
Би баярласан.
Уучлаарай гэж
Хоёр дахиа хэлэхэд чинь
Би инээмсэглэсэн.
Уучлаарай гэж
Гурав дахиа хэлэхэд чинь
Би чам руу ширтсэн.
Уучлаарай гэж
Дөрөв дэхээ хэлэхэд чинь
Би нүдээ аньсан.
Уучлаарай гэж
Тав дахиа хэлэхэд чинь
Би чихээ дарсан.
Уучлаарай гэж
Зургаа дахиа хэлэхэд чинь
Би хаалга руу харсан.
Уучлаарай гэж
Долоо, найм, ес дэхээ хэлэхэд чинь
Би гараад явсан.
Уучлаарай гэж
Арав дахиа хэлэхэд чинь
Би тэнд байгаагүй.

2 comments:

Bataa Odgerel said...

уучларай гэдэг үгийг хэлэхийг ч хүсдэггүй , сонсохыг ч хүсдэггүй , бүүр нэг цаанаасаа л ГЭМТЭЙ ҮГ.

Энзо ба Эрх чөлөө said...

Бичлэгийг чинь уншаад баярладаг ч биен дотор чинь шуурга шуурч байдгийг анзаарах юм даа