Амьдралд гуниг нь яагаад их байдаг тухай
Алганд дуссан нулимс яагаад чичирдэг тухай
Амьсгалах бүрт зовлон яагаад мэдрэгддэг тухай,

Цөхрөл сэтгэлийг яагаад иддэг тухай
Цуурсан итгэлийг эвлүүлж яагаад болдоггүй тухай
Цуурай хүмүүсийг яагаад үнэмшүүлдэг тухай,

Үхэл хэн нэгнээс яагаад хамааралтай байдаг тухай
Үнсэлт болгон хайрыг яагаад мэдрүүлдэггүй тухай
Үдсэн дурсамж  бүхэн яагаад мартагддаггүй тухай,

Хэн ч надад яагаад
Хариулж чадахгүй байна вэ?


4 comments:

shuvuu said...

Big like...

BT said...

Таалагдлаа :)

Enerelt Bayar said...

Сайхан бичжээ

Энзо ба Эрх чөлөө said...

Хариулт байгаа ч хэлэхийг хүсдэггүй байх хүмүүс
Хүн бүр яруу биш болохоор яруу сайханд яаж ч хариулах гээд чададгүй байх
Би ч мөн адил болхи нэгэн учраас бүдүүн баараг хариулах гэж оролдоно

Амьдралд жаргалыг мэдрүүлэх гэж гуниг чамд амтлуулдаг байх
Алгандаа дуссан нулимс амтгүйг мэдрүүлэх гэж чичирсэн байх тэр
Амьсгалын чинь тоогоор жаргалыг амтал гэж зовлонгоор цохилдог байх зүрх
Цөхрөлийг нөхөж өндий гэж цөлөмдөг байх хоосон хөндий
Цуурсан сэтгэл ахиж цуурдаггүйг мэдрүүлэх гэж цуурдаг байх магадагүй
Цуурай хэдий үнэмшүүлдэг ч жинхэнэ мөн чанарыг мэдрүүлдэг байх
Үхлийн тухай үл бод гэж хариулах хүнийг хугаслаа байх
Үүрдийн хайр үнсэлтэн дээр биш өөр зүйлд байдгийг харуулах гэж хайрыг мэдрүүлдэггүй байх тэр үнсэлт
Үдсэн дурсамжаа үргэлжид бүү давт гэж мартагддаггүй байх тэр зүйл