Чиний мэддэг байсан
Чимээгүй турьхан охин
Одоо ч дотор минь
Оршсоор л буй.
Жижигхэн биеийг нь
Хүлж баглаад,
Цээжин доторх
Ганц хүний
Цонх үгүй
Гяндандаа хориод,
Өөрөө би
Хахир хүйтэн
Харгалзагч нь болж
Хувирсан болохоос.

3 comments:

K said...

Чиний мэддэг байсан
Чимээгүй турьхан охин - ямар хөөрхөн охин байсан бол доо :D

ollie said...

шалны модны араар нуугддаг жижигхэн тамхичин охин :Р

Хоосон Хоосон said...

Чиний мэддэг байсан
Чимээгүй турьхан охин
Одоо ч дотор минь
Оршсоор л буй... одоо ч гэсэн...