Чи байхгүй байсан бол
Би байх байсан болов уу?
Үгүй л байх даа.

Эмэнд мансуурсан намайг
Хэн эмнэлэгт хүргэхэв,
Судсаа ханан зугаацахад
Хэн ирж боохов.

Цөхрөлд идэгдсэн намайг
Хэн ирж тайтгаруулахав,
Цөсөө хагартал гомдоход
Хэн чангаар тэврэхэв.

Чи байхгүй байсан бол
Би байхгүй л байх даа ..,

3 comments:

Frank said...

Чамгүйгээр би хэр хол зугаалж чадахсан билээ?
Чи надгүйгээр хэр удаан амьдарч чадахсан бол?

Харах л үлдлээ

Чи байхгүй байсан бол...

shuvuu said...

Хэнд зориулсан шүлэг гэдгийг нь мэдчих шиг боллоо гсн хэхэ... :)

ollie said...

Frank: Харах л үлдлээ .., гэж гоё хэлжээ.

Шувуу: хэхэ, тэр ч ойлгомжтой л доо :Р