Би зугтмаар байна. Хүмүүсээс, амьдралаас, элдэв харилцаанаас, мэдээж бас хараал идсэн үүрэг хариуцлагаас. Амьдарч болохым. Гэхдээ, хүмүүсгүй, харилцаагүй, амьдралгүй, тийм амьдралаар. Би харанхуй гэртээ ганцаараа бүгээд л өдөр хоногуудыг өнгөрөөмөөр байна. Хэрвээ өнгөрөөх шаардлагатай өдөр хоногууд байгаа бол шүү дээ. Би залхаж байна. Хэтэрхий их энэ олон хүнээс. Хэтэрхий өндөр шаардлагатай энэ хариуцлагуудаас. Хэтэрхий төгс байх ёстой гэсэн энэ амьдралаас. "Хэтэрхий" нь ихэдчихээд байгаа миний "жижигхэн" амьдрал. Би хэн ч биш. Би жив жирийн л нэгэн. Магадгүй бүр жирийнээс ч илүү сонирхолгүй этгээд байх. Яагаад хүмүүс тэгж бодохгүй байгааг ойлгохгүй байна. Ойлгох гэж хичээснээс төгсгөл болгосон нь илүү хялбар байх. Бухимдал ..,

2 comments:

Frank said...

"Хэтэрхий" нь ихэдчихээд байгаа миний "жижигхэн" амьдрал. Би хэн ч биш. by Ollie

гээд л twitter дээрээ ишлэв шт. Гоё хэлсэн байна. Нэгэнтээ Сенека "Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ" гэсэнсэн. Харин одоо Ollie "Би хэн ч биш" гэх шив..

ollie said...

Хэхэ :P