Санаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Гомдож шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Тунирхаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Хардаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд бас,
Хууртаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Эцэст нь
Үнсүүлж шанална.

2 comments:

Frank said...

Ямар аймар хэлчвээ. Яг тэгэх шатандаа орчихсон байгаан байна.

Хоосон Хоосон said...

:(