"Би энд баймааргүй байна" гэж
Хамаг чангаар бахирахыг хүсэвч
"Би, би энд үлднээ" гэж
Хүлцэнгүйгээр амандаа шивнэх.
"Би"-гээрээ орших боломж үгүй
Битүү энэ өмхийрсөн нүхээ
"Баялаг амьдрал" гэж
Бахдан гуагална, гутмаар.

2 comments:

Frank said...

Өмхий нүхэндээ өсөж, бас төрчихөөд
Өөрөө сайхан ч юм шиг юунд гуагланам?

ollie said...

Яадий :D