"Нүд чинь хавдчихаж" гэхэд нь
"Заан гишгэчихсэн юмаа" гэнэ.
"Харц чинь шаналчихаж" гэхэд нь
"Шал мөргөчихсөн юмаа" гэнэ.
"Зовхи чинь унжчихаж" гэхэд нь
"Давхраагаа арилгачихсан юмаа" гэнэ.
Хэзээ би хэн нэгэнд
"Би уйлчихсан юмаа" гэж
Хэлэх зүрхтэй болох бол?

1 comments:

Frank said...

Бас хэзээ чи үнэн ярьж сурах вэ?