Би юунд дуртай гээч,
Хүйтэн шар айраг, хатуу тамхи, хүүхэлдэйн кино.
Би юунд дургүй гээч,
Хөндүүр инээмсэглэл, хямдхан сэтгэл, хуурамч хүмүүс.
Би юуг дурсахыг хүсдэг гээч,
Хоолойн өнгө, хөхрөх инээд, хөлчүү төрх.
Би юуг мартахыг хүсдэг гээч,
Хэн байсныг чинь.

4 comments:

Швейк said...

Яагаад ийм гунигтай юм бичдийн бэ?

Нэг л их амьдралаас уйдсан өнгө аяс..
Нэг л их гомдсон гунигласан өнгө аяс..


ollie said...

Гүй нэх гунигтай юм байхгүй л байшдээ :P

Швейк said...

Ерөнхийд нь хэлсиймаа... тэгээд ч энэний өмнөх комментийг би гостуу байхдаа орж ирж бичсийн байна хахаха

ollie said...

Хаха, гүй ерөнхийдөө ч гэсэн гайгүй ш дээ гэсссс :Р