Намрыг хүлээнэ
Навч тасарч унахыг хүлээнэ.
Өвлийг хүлээнэ
Тасарч унасан намрын навч
Цасанд дарагдахыг хүлээнэ.
Хаврыг хүлээнэ
Цасанд дарагдсан намрын навч
Салхинд хийсэхийг хүлээнэ.
Зуныг хүлээнэ
Салхинд хийссэн навч үйрэн үгүйрэхийг хүлээнэ.
Хүлээнэ, навч шиг үйрэн үгүй болохоо
Хүлээнэ.

2 comments:

Швейк said...

Хааяа нэ зүүд мүүд нтр гэсэн онц сонирхолтой боевик бас өөр янз бүрийн гоё юм бичдэгдээ чи уул нь тиймэрхүү юм бичээч Нтр гэвэл одоо давар гэх байхдааа

ollie said...

Зүүд бичнэ гэхээр залхуу хүрээд байдаг болчихжээ харин. Ядаргаатай урт зүүднүүд.