Би яг яах гээд "энд" байгаад байна вэ? Надад ямар ч зорилго байдаггүй. Зорилготой болох хүсэл ч байдаггүй. Энэ амьдралдаа ямар нэг зүйлийг бүтээгээд үлдээе гэсэн бодол ч байдаггүй. Тийм байж яг яах гээд энд байгаад байна вэ? Би хэний ч төлөө амьдардаггүй, бас хэн ч миний төлөө амьдардаггүй. Угаасаа ч хэн нэгнийг над шиг хүний төлөө амьдраасай гэж хүсэхгүй. Тэгсэн атал байгаад л байх. Төрчихсөн болохоор л тэр үү? Төрчихсөн учраас л энэ насыг дуустал нь байх ёстой юу? Энэ тэгээд өнөөх "зүүний үзүүрт будаа тогтох" аз нь уу? Эсвэл эз нь үү? Миний хохь юмуу? Тийм бол би энд ингэтлээ хохирол үзэх юуг хэзээ, хаана хийчихээ вэ? Урд, хойд насанд итгэдэггүй. Үйлийн үрд ч тэр. Гэсэн ч миний итгэл үнэмшил энд хамаагүй юмуу? Ер надад юу хамаатай юм бэ? Бас, надаас хамаарах юу байгаа юм бэ энд? "Ирээдүй" гэдэг үг надад харь алсад санагддаг. Би тэнд хүрээ ч үү, үгүй ч үү. Тодорхойгүй цаг хугацааны төлөө тодорхой цаг хугацааг энд барах шаардлага байх? Тусмаа утга үгүйгээр. Би байлаа гээд энэ хорвоод нэг ч ашигтай, тустай, хэрэгтэй зүйлийг хийхгүй. Харин байхгүй байвал, хаа очиж хэдэн хүний санаа амарч болох.  Энд надад хийх юм даанч нэг алга, тийм атал яагаад намайг энд аваад ирсэн юм мэдэхгүй. Магадгүй алдаа байсан байх. Би "хэн нэгний" "алдаа" ..,

4 comments:

Швейк said...

Бас л аймаар бичиж байгаан шүүү...
Амьдрал амттай шүү найз минь...
Үнэхээр сайхан, бүтэлгүйтэж азгүйтэх тусмаа бүр сайхан...
Сайхныг нь мэдрээч...

Швейк said...

Дандаа л харанхуй талыг нь бичихийн...

Амьдрал сайхаан найз минь...
Цусны даралт чинь 220 хүрээд ирэхийн цагт зовиур гэж юу байдгийг чи үзсэн үү? үхий гэвч үхэж болдоггүй агшин гэж байдгийг чи мэдэхүү...?

Амьдрал сайхаан найз минь...

Үхий гэвч, үхэж болддогүй эцэгийн тангараг байдгыг чи мэдэхгүй л дээ..
.............................
Одоо гунигтай юм битгий бичээ найзаа.....

Швейк said...

Тийм болохоор үхэл гэдэг үгийг ингэж хамаагүй хэлдэг хүнд би дургуй, нов гэж...

ollie said...

За, ойлголоо. Би ч үхлийн тухай хаа хамаагүй ярьдаг хүнд дургүй. Тэхээр өөртөө ч дургүй байх. Гэхдээ мэдэхгүй ээ, бодогдож байгаа юм нь л ийм байхын байна шүү дээ. Даралт 220 хүрэхэд ямар байдгийг би мэдэхгүй ч даралт 60, 40 болоход ямар байдгийг мэднэ. Эцгийн тангаргын тухай ойлголт бол надад байхгүй ээ.