Илбийн юм шиг
Ингээд л мартагдчих байсан байтлаа
Тамын юм шиг
Тийм олон шөнүүдээр зовоох,

Сэтгэлд хэзээ ч байгаагүй юм шиг
Сүүдэр үгүй одчих байсан байтлаа
Зүрхнээс хэзээ ч салахгүй юм шиг
Зуу зуун өдрүүдээр өвтгөх,

Шидийн юм шиг
Ширгээд л дуусчих байсан байтлаа
Үлгэрийн юм шиг
Үүрд үргэлжлэх хоногуудаар шаналгах
Хэрэг байсан уу?




2 comments:

Uyanga said...

Itgeltei bn u?

ollie said...

Ай??? Зүгээр л шүлэг шүү дээ, миний тухай биш :ъ