Уйлсан хэнийг ч аргадаж чаддаг байсан ч
Уйлж суугаа өөрийгөө л яаж аргадахаа мэдээгүй.
"Аав" шиг санагдсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ "Хэрвээ аавтай байсан бол ийм л байх байсан байх даа" гэж санагдсан нь үнээн.
Нисэхэд
Далавч цуцдаг болов уу,
Дал хөндүүрлэдэг болов уу?
Тийм байгаасай гэж хүснэ,
Далавчгүй нэгний атаархал.
Яахаар уйлмаар болдог вэ? Нэгт, сэтгэл маш их хөдөлсөн, баярласан үед. Хоёрт, голдоо ортол гомдсон үед. Хэн нэгнийг алдсандаа харуусах, эсвэл ямар нэг хэмжээнд гэмшсэндээ уйлах нь ховор.  Нулимсандаа харам хүн биш л дээ. Гэхдээ л хүн уйлснаар арай л тайтгардаг байх. Эсвэл би тийм төрлийн хүн ч юмуу мэдэхгүй. Тэгсэн атлаа уйлах дургүй, уйлж байгаагаа зүхдэг. Уйлах гэдэг "арчаагүй" гэдэг үгтэй дүйдэг. Тэгсэн ч уйлсаар. Эсвэл уйлмаар ..,
Мэдрэмжээрээ л хооллодог нэг эмэгтэй байжээ. Харамсалтайгаар мэдрэмжээ алдаад, юуг ч мэдрэхээ байчихаж. Гэвч тэр өлсөж үхсэнгүй. Харин, амиа егүүтчихэж.