Би чиний тухай бичих гэсэн, тайтгарч амжаагүй юм шиг байнаа Миша минь ..,
Бүсгүй их л цухалдангуй такси хүлээн зогсоно. Удсан ч үгүй нэг такси ирж зогсов. Бүсгүй очих газраа хэлээд, ямар замаар явахыг нь заав. Жолооч залуу инээмсэглэн эргэн хараад,  "Та өөр замаар явсан нь дээр байх" гэхэд уцаартай байсан бүсгүй "Ямар замаар явахаа би өөрөө мэдэж байна, надад зам заах хэрэггүй" гэж хэдэрлэнгүй хэлэхэд жолооч залуугийн инээмсэглэл бүдгэрэн "Та уг нь миний хэлсэн замаар явсан бол, би төрөх байлаа" гэж аяархан хэлээд, бүсгүйн заасан замаар явав. Төд удалгүй бүсгүй жолоочгүй машинд сууж байлаа.
Санадаг. Санахдаа уйлдаг .., Санадаг. Санахдаа инээмсэглэдэг .., Санадаг. Санахдаа санаа алддаг .., Санадаг. Санахдаа үзэн яддаг .., Санадаг. Санахдаа өрөвддөг .., Санадаг. Санахдаа юу ч мэдэрдэггүй .., тэр хүмүүс.
Хятадууд Монгол руу дайраад, онгоцноос бөмбөг нтр унагаад, дайн болоод. Би дүүтэйгээ хамт баригдаад, зуслангийн модон байшинд хоригдоод. Тэндээс зугтаад, модон жорлонд орж нуугдаж амь гараад. (бүр доошоо нь ороод, азаар баас шээс байгаагүй :p ) Тэгээд гараад ирсэн чинь мангар олон жил өнгөрчихсөн юмуу хаашаам, миний хоригдож байсан модон байшин мангар том барилга болчихсон, хөгшчүүлийн асрамжийн газар болчихсон юмуу даа. Тэнд нь тэгсэн надтай хамт хоригдож байсан хүүхэн бүүр эмгэн болчихсон байж байсан. Би дүүтэйгээ хөгшрөөгүй :p Цаг хугацаа үйлчилдэггүй модон жорлон байсым шиг байналээ :p
Би өөрийгөө хэзээ нэгэн цагт хий юм харна гэж бодож байсангүй. Нойргүй 72 цаг болоход л хүн солиороод эхэлдэг юм байна. Ядаж байхад нь бараг юу ч идээгүй нь нэрмээс болсон байх. Гэхдээ миний бүтэн 2 цаг "үзсэн" хүүхэлдэйн киног бодитоор хийвэл үнэн тасархай хүүхэлдэй болох байхаа :р Солиороход амархан юм гэдгийг маш сайн ойлголоо. Миний солиорол гэхдээ майр бүтээлч юм билээ :р