Бүсгүй их л цухалдангуй такси хүлээн зогсоно. Удсан ч үгүй нэг такси ирж зогсов. Бүсгүй очих газраа хэлээд, ямар замаар явахыг нь заав. Жолооч залуу инээмсэглэн эргэн хараад,  "Та өөр замаар явсан нь дээр байх" гэхэд уцаартай байсан бүсгүй "Ямар замаар явахаа би өөрөө мэдэж байна, надад зам заах хэрэггүй" гэж хэдэрлэнгүй хэлэхэд жолооч залуугийн инээмсэглэл бүдгэрэн "Та уг нь миний хэлсэн замаар явсан бол, би төрөх байлаа" гэж аяархан хэлээд, бүсгүйн заасан замаар явав. Төд удалгүй бүсгүй жолоочгүй машинд сууж байлаа.